Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид ирэх даваа гарагаас эхлэн долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллахыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан байна.




