x

Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жагсаалтаас хасна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс 9 хувь, есдүгээр сарын 1-нээс 9 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас бодож байгаа. Харин татвар шимтгэлийг үндсэн том цалингаас нь тооцож байгаа.

Засгийн газрын тогтоолоор нэмэгдэл цалинг өмнө нь авдаг байсан цалингаас тооцно гэчихсэн. Ингээд эмч, ажилтнуудыг нэг ижил цалингийн шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Би өмнө нь Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудалтай танилцаж байгаагаа хэлж байсан. Ингэхэд авч хэрэгжүүлж болох хэд хэдэн арга хэмжээ харагдсан. Цогц арга хэмжээ авсны үр дүнд 150 тэрбум төгрөг хэмнээд эмч, ажилтнуудын цалинг нэмэх боломжтой болно.

Ингэхдээ лавлагаа шатлалын эмнэлгээс зарим шаардлагагүй тусламж үйлчилгээг анхан шат руу шилжүүлэх замаар багцаас нь хасна. 1, 3 дугаар эмнэлэгт очиж байгаа иргэдийн бараг 70 хувь нь анхан шатнаас үйлчилгээ авах боломжтой иргэд байна. Тиймээс эхний ээлжинд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Тэгэхийн тулд лавлагаа шатлалын эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг 100 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнийг хэрэгжүүлснээр 40 орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ.

Өнөөдөр анхан шатны эрүүл мэндийн байгууллага хоёр замаар санхүүжилт авч байгаа. Нэг нь норматив буюу тухайн хорооны иргэдийн тоогоор мөнгө авдаг. Нөгөө нь үйлчилгээгээр буюу гүйцэтгэлээр авдаг. Энэ хоёр зардлыг нэмэгдүүлж байгаа. Ингэснээр суманд амьдарч байгаа иргэн заавал нийслэлд ирэлгүй сум, аймагтаа эмчлүүлэх боломжтой болно.

Нэг цонхоор нэгдсэн байдлаар авбал нийт өртөг буурна. Өөрөөр хэлбэл, 300 тэрбум төгрөгийн зардал 10-20 хувиар буурах боломжтой юм. Цаашлаад иргэнд очих өртөг нь буурна.

ЭМДС-гаас нийт 669 эмийн хөнгөлдөг. Гэтэл энэ дунд ДЭМБ-д бүртгэлгүй эм байна. Мөн Олон улсын эмнэлзүйн удирдамжаар батлагдаагүй эм ч байна. Ийм эмнүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасна.

Түүнчлэн өөр нэг хийх ажил нь эмийн хатуу зохицуулалттай улсаас ирж байгаа эмнүүдийн хөнгөлөлтийг илүү их болгоно. Жишээ нь, АНУ, ХБНГУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг улсууд. Харин чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 32 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 39 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 17 цаг 45 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 17 цаг 49 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 17 цаг 54 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 0 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top