x

Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, даргын төлөөлөл болох эрсдэлтэй

"Ж.Золжаргал: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, даргын төлөөлөл болох эрсдэлтэй"

Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар яаралтай горимоор хэлэлцсэн. Гэвч АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан юм. Тиймээс тус хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэх товтой байгаа. Харин энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Их хурлын гишүүний ажил гэдэг бол хариуцлагатай ажил. Харин түүнийгээ нэр төртэй гүйцэтгэх ёстой. Тиймээс хариуцлагыг сайжруулах, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах гэдэг нь зөв шаардлага. Гэвч энэ зөв шаардлагаас үндэслэж оруулж ирж байгаа хуулийн төсөл нь эсрэг, буруу үр дүнд хүргэж болзошгүй харагдаад байгаа юм.

-Тухайлбал?

-УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулж, үйл ажиллагааг нь сайжруулах зорилго агуулсан хэрнээ гишүүд өөрийн гэсэн байр суурьгүй, даргын багц, кноп дардаг хуруу болох эрсдэл энэ хуулийн төслийн заалтад агуулагдаж байна гэж би үзэж байгаа юм.

Хоёр гол болгоомжлох асуудал байгаад байна. Нэгдүгээрт, жагсаалтын гишүүдийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзвэл намаас нь санал оруулаад УИХ-ын чуулганаар хэлэлцээд эргүүлэн татах боломжийг тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, жагсаалтад орсон гишүүд чөлөөтэй үзэл санаагаа илэрхийлэх, ард түмний төлөөлөл байх эрхийг нь хязгаарлаж байна. Тойргоос сонгогдсон, жагсаалтаар орж ирсэн гээд ялгавартай хандаж байна шүү дээ. Хэрвээ даргын үгэнд орохгүй байх юм бол эгүүлэн татах нь. Дарга гэдэг нь эх орноо бодсон сайхан сэтгэлтэй хүн байх уу, эсвэл тухайн мөчид хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн этгээд байх юм уу гэдгийг бид мэдэхгүй. Одоо хийж байгаа хүмүүс нь дарга гэдэг сайхан гэж бодож байж магадгүй. Ер нь тэгээд хүний амаар явсан “хуруунууд” болгож хувиргах юм бол парламентыг л хүчгүй болгоно. Дээрээс нь ёс зүйн алдаа гаргасан гэдэг нь яг юу гэсэн үг юм. Чи над руу муухай хараад байна, муухай харьцаж байна гэдгийг ойлгох юм уу. Энэ ерөөсөө нөхдөө хүндэлдэггүй, жагсаалтаар гишүүн болсон хэрнээ дандаа өөр юм ярьж, цор цор гэж явдаг. Тиймээс ёс зүйгүй муухай нөхөр байна гэж намаараа хэлэлцээд чуулган руу оруулж ирээд олонх болсон нам нь татчих учраас их эрсдэлтэй заалт. Хоёрдугаарт, хэн нэгэн иргэн гомдол гаргаад Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, чуулган руу оруулаад эгүүлэн татна. Энэ бол бүх гишүүдэд хамаатай. Тэгэхээр талбай дээр ирж, төлбөртэй жагсаал хйидэг нөхдүүдээр өргөдөл бичүүлээд л хэлэлцэж, улмаар эгүүлэн татах боломжтой гэсэн үг. Ард түмний төлөөлөл болж, хулгайчтай тэмц гээд явуулсан гишүүн нь хулгайчийг хулгайч гэж хэлснийхээ төлөө эгүүлэн татагдах юм уу. Ийм тохиолдолд УИХ сайжруулж байгаа биш, бүр ч хүмүүсээс холдуулж, гишүүдийг даргын нөлөөний багц болгох эрсдэлтэй. Нэмж хэлэхэд, нэг зүйл их анхаарал татаад байна.

-Тэр нь юу вэ?

-Мэтгэлцэж байгаа хоёр тал буюу МАН хоёр хуваагдчихаад байна. Энэ хоёрын хоорондын хэрүүлд би нэг их санаа зовохгүй байна. Харин үүний давлагаанаар хэдэн арван жилийн түүхтэй ардчилсан парламентыг сулруулах ийм сонин заалт ороод ирэх вий дээ. Тэгэхээр үүн дээр гишүүд болон олон нийт анхаарал хандуулахгүй бол тун эрсдэлтэй заалт гэж үзэж байгаа.

-Энэ хуулийн төслийн санал хураалт их түүхэн зүйл болно гэж яриад байна. Ер нь чуулганы танхимын уур амьсгалыг харахад дэмжлэг хэр байна вэ?

-Чуулганы танхимд энэ асуудлыг парламентын ардчиллын суурь гэж харахгүй, улс төрийн тэмцэл юм гэж харах хандлага нэлээд байна. Нэг нь нэг хэсгийг дарах гээд, нөгөөх нь хариуцлагаас мултрах гээд байгаа мэтээр ойлгож болохгүй. Хоёрт, хуулийн зүйл заалт дээр эргэлзсэн хүмүүс л байх юм. Хууль гэдэг бичээд, түүнийгээ тайлбарлаж чадаж л байвал зүйл, заалтуудыг холбоод зохицуулдаг юм биш. Хууль үзэл баримтлал, үнэт зүйлтэй байх ёстой. Ард түмний эрх чөлөө, Үндсэн хуулиараа тунхаглачихсан зүйлүүд рүү халдаж болохгүй. Ёс зүй гэдгийг дүрмээр тогтооно, түүнийгээ та нар тогтооно гэж тайлбарлаад байж болмооргүй байна. Парламент нь ямар байгаа, дараа нь ямар болох юм. Тэнд нь үл бүтэх нөхдүүд олонх болчихсон байвал ямар ёс зүйн дүрэм зохиох юм. Ийм хамаагүй галаар оролдож болохгүй. Харин дэмжих эсэхийг нь ёстой хэлж мэдэхгүй байна. АН-ын бүлэг завсарлага авсан. Ямар зорилгоор завсарлага авсныг нь сайн ойлгоогүй л байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа хүчээр батлуулахаар зүтгүүлж байна гэсэн хардлага байна. ЕТГ-ын ажилтнууд нь гишүүдтэй ёс зүйгүй харьцсан ч гэж шүүмжиллээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хүн сэтгэл зүй, эмоцидоо автах үе байна. Хэн хүнгүй л алдаа гаргадаг. Тэр бүрийг нь гал бадраагаад байх хэрэггүй болов уу гэж бодож байна. Гишүүд ч, төрийн албан хаагчид ч бай харилцан хүндэтгэлтэй хандаж, аливаад мэргэжлийн байдлаар асуудалд хандах ёстой.

-Энэ хуулийг баталснаар Ерөнхийлөгчийн институци улам хүчирхэг болох, аажимдаа Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих эрсдэлтэй гэж зарим судлаач хэлсэн байсан. Ийм зүйл үнэхээр бий болов уу?

-Энэ хууль батлагдсанаар Ерөнхийлөгчийн институци хүчирхэг болоод л, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжчих ямар нэгэн шинж тэмдэг байхгүй, хамаагүй. Харин парламент суларна. Гишүүд ард түмний төлөөлөл биш, даргын төлөөлөл болчих эрсдэл бол бий.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Он гарсаар 48 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ 1 цаг 17 мин Дорнод аймгийн гурван суманд туулах чадвар сайтай автомашин олголоо 1 цаг 25 мин БНХАУ-д зорчихдоо гадаад паспорт, эд зүйлсээ гээгдүүлэхгүй байхыг анхаарууллаа 1 цаг 26 мин III улирлын хичээл эхэлж, багшийн ачааллыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ 1 цаг 27 мин Замын хөдөлгөөний хяналтын камераар зөрчилтэй жолооч нарыг илрүүлж арга хэмжээ авчээ 1 цаг 28 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1385 дуудлага иржээ 1 цаг 28 мин Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, даргын төлөөлөл болох эрсдэлтэй 1 цаг 59 мин “The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 42 мин “Оюу толгой” ХХК-иас нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 9.9 тэрбум төгрөгийг төлүүлжээ 3 цаг 44 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их Британийн Элчин сайдтай уулзлаа 3 цаг 45 мин Монголын шатрын шигшээ баг олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 47 мин Туркийн Бурса хотын захирагчийг авлигын хэргээр саатууллаа 3 цаг 47 мин Чойбалсангийн сэжигтэй үхэл 5 цаг 27 мин Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо орчмоор цахилгаан хязгаарлана 5 цаг 33 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн барилдаанд улсын заан Д.Хүдэрбулга түрүүллээ 5 цаг 34 мин АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ 5 цаг 35 мин 2026 оны 4 дүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тойм 5 цаг 37 мин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 16 жилийн дараа сонгуульд ялагдлаа 5 цаг 37 мин Монголын бөхчүүд Азийн АШТ-ээс 8 медаль хүртлээ 5 цаг 38 мин УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ 5 цаг 39 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Өмнөд Солонгосын тагнуул: Ким Жөн Уны залгамжлагчаар охин Ки... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө...
Top