x

АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ

АНУ-ын зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Ираны эргийн дагуу далайн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлж байгаагаа мэдэгдлээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) "далайн бүслэлт" гэж нэрлэж буй энэхүү ажиллагаа нь Ираны боомтуудтай холбоотой бүх хөлөг онгоцнуудыг хөдөлгөөнийг хязгаарлах зорилготой ажээ. Мэдэгдэлд дурдсанаар, тус ажиллагаа АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:00 цагт эхлэх бөгөөд Ираны боомтоор орж, гарч буй бүх хөлөг онгоцонд хамаарна.

"CENTCOM-ын хүчнүүд Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу далайн бүх хөдөлгөөнийг бүслэн хааж эхэлнэ" гэж командлалын мэдээлэлд онцолсон байна. Энэхүү ажиллагаа нь бүх улс орны хөлөг онгоцонд хамаарах ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Fox News сувагт өгсөн ярилцлагадаа, хэд хэдэн улс Вашингтоны энэхүү санаачилгыг дэмжиж магадгүйг дурдаад, гол зорилго нь Ираны газрын тосны экспортын орлогыг хаах явдал гэж мэдэгджээ. "Иран таалагдсан хүндээ газрын тосоо зарж, мөнгө олох боломжийг олгохгүй" гэж тэрбээр хэлсэн байна.

Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус өмнө нь мэдэгдэхдээ, Ормузын хоолой дахь хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа байлгаж байгаа гэжээ. Ираны эрх баригчид стратегийн чухал ач холбогдолтой тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг өөрийн тэнгисийн цэргийн хүчээр бүрэн хянаж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж.: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 18 цаг 7 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 14 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 19 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 24 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 29 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 35 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top