x

Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй

Улсын хэмжээнд шатахууны нөөцийн 130 мянган тонн-д нь хуурамч шатахуун өнөөдрийг болтол хадгалагдаж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Энэ талаар техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжаваас тодруулжээ.

-Хуурамч шатахуун нөөцийн саванд хадгалагдаж байна гэх ойлголтыг та хэрхэн харж байна вэ?

-Хуурамч шатахуун гэдгийг хэн хэлээд байгаа вэ гэдэг нь их сонин байгаа юм. Нөгөө хэдэн шатахуун борлуулдаг компани нь хэлж байна уу, эсвэл Ашигт малтмал, газрын тосны газрынхан хэлж байна уу. Энэ хүмүүс үнэн мэдээлэл өгөх ёстой. Үнэндээ хуурамч шатахуун биш юм. Харин шатахуунд хольдог бүтээгдэхүүн хольсон гэсэн үг. Хольцыг нь гаалийн татваргүй байхад нь оруулж ирсэн. Мэдээж хэрэг стандартын шаардлага хангахгүй бол худалдаанд гаргахыг зөвшөөрөхгүй. Гэхдээ холих нь зөв, буруу гэж байгаа юм биш. Нэгэнт бизнесийн шугамаар нэг хувийн компани аваад ирсэн.

Гол нь бизнесийн харилцаанд оролцож байгаа талуудын л асуудал. Харин төр дундуур нь оролцож байгаа нь хамгийн том асуудал болж байна. Нэгэнт хувийн компаниуд тодорхой үнээр түүхий эд импортолсон бол түүнийг боловсруулах, ашиглах боломжийг нь хаах ёсгүй. Гэтэл одоогоор хольж ашиглахыг зөвшөөрөхгүй, асгах боломжгүй, хадгалах сав ч хүрэлцэхгүй байдал үүссэн байна л даа. Үүнээс болж их хэмжээний шатахуун хадгалагдаж, асуудал үүссэн.

-Тэгвэл цаашдаа ямар шийдэл байна вэ?

-Дорноговь аймагт байрлах Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн сав, дэд бүтцийг ашиглах боломж байгаа. Мөн шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг устгах хэрэгтэй. Эсвэл түдгэлзүүлэх ёстой. Өнөөдөр тусгай зөвшөөрөл авах, ялангуяа шатахуун импортлохын тулд бараг нэг хүний гарын үсгээс хамаардаг тогтолцоо бий болсон. Энэ нь зах зээлийг хэт төвлөрүүлж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байна.

Тиймээс шатахууны салбарт үйлчилж буй тусгай зөвшөөрлийн тогтолцоог цуцалж, зах зээлийг илүү нээлттэй, өрсөлдөөнтэй болгох шаардлагатай. Хамгийн гол нь хэн, хаана үйлдвэрлэсэн нь чухал биш хямд, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Эрэлт нийлүүлэлтээр зохицуулдаг зах зээлийн нийгэмд төр засаг ч юм уу, мэргэжлийн байгууллага гээд хажуугаас битгий оролцооч ээ. Хэрэглэж байгаа хүн өөрөө хариуцлагатай байх ёстой. Хаана чанартай хямд шатахуун байна, тэндээс хэрэглэх мэдлэгтэй, ухаалаг хэрэглэгч болох хэрэгтэй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 18 цаг 31 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 38 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 44 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 48 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 53 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 59 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... СОЛИОРОЛ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top