x

Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина.

Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм.

Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийх юм. Энэ хүрээнд 2026 онд шинээр барьж байгуулах авто зам болон авто замын байгууламжийн талаар мэдээлэл хүргэж байна.

  1. Архивчдын гудамж, Морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох авто зам

Замын урт 2.2 км, 4 эгнээ зорчих хэсэгтэй.

ХЕТ-ний 27 дугаар нэгж хороолол, Нүхт орчмын оршин суугчдын зорчилт сайжирч, Наадамчдын зам, Архивчдын гудамжны ачаалал 0.365%-иар буурна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас Үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто зам

Замын урт 0.571 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй.

Тус авто зам баригдсанаар холбоос авто замыг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай зорчих болон амьдрах нөхцөлийг бүрдүүлж хөдөлгөөний ачаалалыг 0.311%-иар бууруулна. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Эмээлтээс Шувуун фабрик хүртлэх 12.55 км авто зам

Замын урт 12.55 км, 2 эгнээ зорчих хэсэгтэй.

Нисэх Яармаг чиглэлийн зорчигч баруун аймгууд руу явдаг авто замд шууд нийлэх боломжтой ба хөдөлгөөний ачаалалыг 0.097% бууруулна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах зам

Замын урт 0.35 км, зорчих хэсэг 2 эгнээ

Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачаалалыг 0.088% бууруулна. Мөн явган зам, ус зайлуулах сувгийн ажил хийгдэх ба иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Гурвалжингийн гүүрэн доогуурх авто зам

Замын урт 0.6 км, зорчих хэсэг 2 эгнээ

Энэхүү авто зам, гүүр баригдсанаар Гурвалжингийн гүүрний урд талаар буцаж эргэлттэй болох ба замын хөдөлгөөний ачаалал 0.003% багасаж, бусад төлөвлөж буй авто замтай уялдан, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Наадамчдын авто замаас 312 дугаар сургууль хүртэлх авто зам

Замын урт 0.45 км, зорчих хэсэг 2 эгнээ

Тус авто зам баригдсанаар Наадамчдын авто замаас Нийслэлийн 312 дугаар цэцэрлэг хүртэл холбож, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто зам

Замын урт  0.5 км, зорчих хэсэг 2 эгнээ

Энэхүү авто замыг шинээр барьсанаар Нарны замын түгжрэл буурч, хөдөлгөөний эрчим сайжрах ба Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас Нарны зам руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийн, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчих сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Сүхбаатар дүүргийн 19-р хорооны авто зам, замын байгууламжийн барилгын ажил

Замын урт 2.4 км, 2 эгнээ

Тус зам замын байгууламж баригдсанаар зуслангийн бүсийн оршин суугчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Зээлийн 124 дугаар сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто зам

Замын урт 0.42 км, 2 эгнээ

Энэхүү авто зам баригдсанаар оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, холбоос замыг нэмэгдүүлэн сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой болно. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11

  1. Тэнгэр рашааны гудамжнаас “Хүмүүн” сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам

Замын урт 0.85 км, 2 эгнээ

Энэхүү шороон замыг хучилттай авто зам болгосноор авто замын сүлжээг нэмэгдүүлж, Зайсан орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам

Замын урт 1.1 км, 2 эгнээ

ХААИС-ийн уулзварын ачаалал буурч, Зайсан орчмын зорчилт сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Найрамдал зуслангийн авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

Гэрэлтүүлэг - 12 км 

Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдсан, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Товчооны авто зам, Моносийн уулзвараас эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

Гэрэлтүүлэг - 19 км 

Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, осол аваарын тоо буурна. Үзэгдэх орчин сайжирч, иргэдийн зорчилтын цаг хугацаа багасан, техник хэрэгслийн эвдрэл буурч, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

Гүүрэн байгууламжийн ажил: 

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламж

Гурван байршилд гүүрэн байгууламж, нийт урт 36 у/м

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн оффисс руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийж, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзар хүртэлх авто зам дээрх гүүрэн гарц

Техникийн үзүүлэлт:  1-р гарц – 32 у/м, 2-р гарц – 36 у/м

Тус гүүрэн гарц баригдсанаар зам хөндлөн гарч буй явган зорчигчийн аюулгүй байдал хангагдаж ая тухтай нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн гэрлэн дохионы тоо цөөрч хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Зураг төсөл батлагдахаар хүлээгдэж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11

  1. 22-ын товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарц

Нүхэн гарц - 100 у/м

Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачааллыг 0.038% бууруулна. Иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 1 цаг 28 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 1 цаг 30 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 1 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 1 цаг 32 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 1 цаг 32 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 1 цаг 33 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 1 цаг 35 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 1 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 3 цаг 39 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 3 цаг 40 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 3 цаг 41 мин Дуучин Рианнагийн харш руу гал нээсэн эмэгтэйг баривчилжээ 3 цаг 44 мин УИХ-ын төлөөлөгчид Бутаны Хаант Улсад анх удаа парламентын түвшинд айлчиллаа 3 цаг 44 мин Хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Цэргийн мэргэжлийн аварга" шалгаруулах тэмцээн болно 3 цаг 46 мин Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 47 мин Улаанбурхан өвчний халдвар 14 мянга давж, 6-8 сартай хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриаллаа 3 цаг 48 мин Шөвгийн наймын тоглолт Шведийн Стокхольм хотноо энэ сарын 13-нд эхэлнэ 5 цаг 7 мин Д.Трамп: В.Путинтэй Украин болон Ойрх Дорнодын асуудлаар маш сайн ойлголцлоо 5 цаг 39 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно 5 цаг 40 мин Мэргэжлийн боксын рингэнд 14 ялалттай яваа МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тов гарлаа 5 цаг 45 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top