x

УИХ-ын төлөөлөгчид Бутаны Хаант Улсад анх удаа парламентын түвшинд айлчиллаа

Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Куэнгагийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчид Бутаны Хаант Улсад энэ сарын 1-6-нд айлчиллаа.

Үндэсний Ассамблейн дарга Лунгтэн Доржи бүлгийн дарга Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, дэд дарга Б.Баярбаатар, тус бүлгийн гишүүн О.Саранчулуун, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн, Ж.Золжаргал нарыг хүлээн авч уулзах үеэр хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэгтэйг онцолсон. Ийнхүү энэ удаагийн хийж буй хариу айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж байна хэмээн тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2026 оны гуравдугаар сарын 3-нд Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхав. Энэ үеэр Бутаны Хаант Улсын ирэх 50 жилийн хөгжлийн төлөвлөгөөг Цог Жавхлант Хаан дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсад 2024 онд хийсэн төрийн айлчлалын үеэр монголын ард түмэн элгэмсгээр хүлээн авсныг дурдлаа. Тэрбээр хоёр улсын парламентын түвшний анхны айлчлалыг хийж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, айлчлалд нь амжилт хүсэв.

Хоёр улс нь их гүрний дунд байрладаг далайд гарцгүй, хөгжиж буй орнууд гэдгээрээ ижил төстэй. Түүнчлэн ёс заншил, соёл, шашин шүтлэг, нэршлийн хувьд ч нийтлэг талтай олонтойг талууд онцолсон. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаа нь нийгэм, эдийн засагт тулгарч буй сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Энэ талаар Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайд бараалхах үеэр ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн чухлыг онцлов.

Монгол Улсын Их Хурлын гишүүд тус улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн сайд Лионпо Юнтэн Фунтшотой албан уулзалт хийлээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох боломжтой гэдэгт талууд санал нийлэв. Энэхүү салбарт манай улс түүхий эдийн хангалттай нөөцтэй тул мах, махан бүтээгдэхүүнийг Бутаны Хаант Улсад экспортлоход бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тус улсын хязгаар нутгийн малын удам угсааг сайжруулах зорилгоор манай улс 2024 онд 10 монгол банхар, 300 сарлаг, 400 хонь, 300 адууны хөлдөөсөн эсийг тус улсад хандивласан бөгөөд үүний үр дүнд хоёр сарлагийн төл бойжсон тухай мэдээлэлтэй байна. Түүнчлэн монголын уламжлалт гар урлалыг түгээн дэлгэрүүлэх хүрээнд монгол гутал урлаачид Бутаны Хаант Улсад уламжлалт гутал урлах сургалтыг үе шаттай зохион байгуулсан талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганболд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Айлчлалын хүрээнд Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн цөөнхийн төлөөлөл буюу Бутан Тэндрел намын удирдагч Пема Чевангтай албан уулзалт хийж, тус улсын хууль тогтоох дээд байгууллагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, талууд парламентын сонгуулийн тогтолцоо болон туршлагын талаар санал солилцсон.

Хоёр талын парламентын бүлгийн уулзалтаар Монгол, Бутан улс хоорондын газарзүйн алслагдмал байдал, визийн нөхцөлөөс шалтгаалан хоёр улсын иргэд харилцан зорчиход тодорхой хүндрэл гарч буйг дурдав. Иймд хоёр улсын ард иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаашлаад аялал жуулчлалын салбарыг шинэ түвшинд хүргэх чиглэлээр талууд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн 2025 оны наймдугаар сард Үндэсний Ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан юм. Хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд “Найрамдалт хамтын ажиллагаа”-ны харилцаатай.

Энэхүү айлчлал нь тус улсад хэрэгжсэн парламентын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 1 цаг 28 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 1 цаг 29 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 1 цаг 30 мин Дуучин Рианнагийн харш руу гал нээсэн эмэгтэйг баривчилжээ 1 цаг 33 мин УИХ-ын төлөөлөгчид Бутаны Хаант Улсад анх удаа парламентын түвшинд айлчиллаа 1 цаг 33 мин Хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Цэргийн мэргэжлийн аварга" шалгаруулах тэмцээн болно 1 цаг 35 мин Ахмад настны асрамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 36 мин Улаанбурхан өвчний халдвар 14 мянга давж, 6-8 сартай хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриаллаа 1 цаг 37 мин Шөвгийн наймын тоглолт Шведийн Стокхольм хотноо энэ сарын 13-нд эхэлнэ 2 цаг 56 мин Д.Трамп: В.Путинтэй Украин болон Ойрх Дорнодын асуудлаар маш сайн ойлголцлоо 3 цаг 28 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно 3 цаг 29 мин Мэргэжлийн боксын рингэнд 14 ялалттай яваа МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тов гарлаа 3 цаг 34 мин Д.Трамп: Ираны эсрэг цэргийн ажиллагаа төлөвлөснөөс өмнө дуусна 3 цаг 36 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ багийн таван тоглогч Австралиас орогнол хүсжээ 3 цаг 43 мин Улаанбаатар хотын нийтийн тээвэрт трамвай нэвтрүүлнэ 3 цаг 44 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах "Шинэ тойрог зам" төслийн зураг төсөл 95 хувьтай байна 3 цаг 45 мин Прокуророос авлига, албан тушаал, мөрийтэй тоглоомын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 47 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 37 мин Улсын хэмжээнд 5000 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна 5 цаг 39 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 5 цаг 42 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top