x

Прокуророос авлига, албан тушаал, мөрийтэй тоглоомын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 3 дугаар сарын 2-6-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,426 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.Дээрх хугацаанд 1,091 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 767 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 99, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг тус бүр 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын гэмт хэрэг болон гэмт бүлэглэл байгуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан зарим хэргээс дурдвал

- Ц.Б нь эмнэлэгт тасгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн иргэдийн төлбөр болох 22,4 сая төгрөгийг байгууллагын дансанд тушаахгүй, өөртөө авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Г.А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын ачаа барааг гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгч, бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд бусдаас 10,0 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Т.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Ч.Б нь байгууллагын судалгааны төвийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа "томилолтын зардал" нэрээр гэрээнд гэрээнд заасан ажил үйлчилгээг хийгээгүй байхад төлбөрийг бусдад шилжүүлж, улмаар өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансаар эргүүлэн авсан, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, байгууллагад 14,5 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- У.Б нь ашиг олох зорилгоор Г.Г -тэй хамтран нэр бүхий иргэний өмчлөлийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хүсэлт, зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн бүртгэл хийлгүүлж, иргэнд 60,9 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Л.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, эмчийн жороор олгох мансууруулах эмийн жагсаалтад багтсан тариаг байгууллагын нэр дээр захиалуулан авч, өөртөө хэрэглэсэн буюу мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- П.Э, Э.Б, У.Т, П.Х нар нь (нийт 25 хүнтэй) бүлэглэн "Pokerrrr-2" аппликейшнийн "Omaha love", "Huh tenger", "Huh tengiss", "Alibaba", "Mazaalai Texas" гэх мэт нэртэй клуб нээж, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан, гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогоороо өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 2 (Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх), Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мөрийтэй тоглоом зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шөвгийн наймын тоглолт Шведийн Стокхольм хотноо энэ сарын 13-нд эхэлнэ 54 мин Д.Трамп: В.Путинтэй Украин болон Ойрх Дорнодын асуудлаар маш сайн ойлголцлоо 1 цаг 26 мин Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно 1 цаг 27 мин Мэргэжлийн боксын рингэнд 14 ялалттай яваа МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тов гарлаа 1 цаг 32 мин Д.Трамп: Ираны эсрэг цэргийн ажиллагаа төлөвлөснөөс өмнө дуусна 1 цаг 34 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ багийн таван тоглогч Австралиас орогнол хүсжээ 1 цаг 41 мин Улаанбаатар хотын нийтийн тээвэрт трамвай нэвтрүүлнэ 1 цаг 42 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах "Шинэ тойрог зам" төслийн зураг төсөл 95 хувьтай байна 1 цаг 43 мин Прокуророос авлига, албан тушаал, мөрийтэй тоглоомын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 45 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 35 мин Улсын хэмжээнд 5000 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна 3 цаг 37 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 3 цаг 40 мин Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа 3 цаг 42 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 3 цаг 44 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанид таван шаардлага тавив 3 цаг 44 мин Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 20 цаг 10 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 20 цаг 12 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 20 цаг 14 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 20 цаг 14 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 20 цаг 16 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top