x

BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна

К-поп ертөнцийн хамгийн алдартай хамтлаг болох BTS  дэлхийг тойрон хийх "Arirang" хэмээх шинэ аялан тоглолтынхоо нээлтийг БНСУ болон дэлхийн улс орнуудын кино театруудаар шууд дамжуулахаар болсон тухай тус хамтлагийн "BigHit Music" агентлаг мэдэгдлээ.

Сөүл хотоос баруун хойд зүгт орших Гоян хотод энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд, Японы Токио хотод дөрөвдүгээр сарын 18-нд болох тоглолтуудыг дэлхийн 75 улсын 3 500 гаруй кино театрт зэрэг үзүүлэх ажээ. Цагийн зөрүүнээс шалтгаалан зарим бүс нутагт бага зэрэг хойшлуулж дамжуулна гэж компани мэдэгджээ.

Өмнөд Солонгост шууд дамжуулалтыг кино театрын томоохон сүлжээнүүд болох CGV, Lotte Cinema, Megabox зохион байгуулах бөгөөд тасалбарын захиалга энэ сарын 25-ны өдрийн 10:00 цагт эхэлнэ. 

Эдгээр тоглолт нь K-pop уран бүтээлчдийн түүхэн дэх хамгийн том аялан тоглолтыг эхлүүлнэ гэж BigHit Music онцолжээ.  Тус хамтлаг нийт 34 хотод 82 тоглолт толилуулах бөгөөд Хойд Америк, Европт болох 41 тоглолтын тасалбар аль хэдийн зарагдаж дууссан, Гоян хот дахь тоглолтуудын тасалбар мөн зарагдаж дуусжээ.

BTS хамтлаг мөн АНУ-ын Тампа хотын Raymond James Stadium, Калифорни муж улсын Stanford Stadium, Арлингтон хотынAT&T Stadium, Германы Мюнхен хотын Allianz Arena зэрэг дэлхийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд бие даасан тоглолт хийсэн анхны Солонгос хамтлаг болно.

Мөн Лондоны хотын Tottenham Hotspur Stadium цэнгэлдэхэд долоодугаар сарын 6, 7-нд хоёр өдөр дараалан нийт 120 мянган үзэгчийн өмнө тоглох бөгөөд энэ нь үзэгчдийн тооны хувьд шинэ дээд амжилт болох юм.

Энэхүү аялан тоглолт нь хамтлагийн тав дахь бүрэн хэмжээний цомог “Arirang”-ын нээлтийн дараа болох бөгөөд цомог гуравдугаар сарын 20-нд худалдаанд гарах юм. Шинэ цомгийн нээлттэй холбогдуулан “BTS The City Arirang Seoul” гэдэг нэртэй соёлын цогц үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Хөгжим, медиа арт, хотын инсталляцыг хослуулсан уг үйл ажиллагаа гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 1 хүртэл Сөүл хот даяар болно

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 47 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 50 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 2 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 54 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 12 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 17 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 23 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 43 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 49 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 56 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 2 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 10 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 15 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 21 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 26 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 33 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 58 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top