x

Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцар дахь “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр нэгдүгээр сарын 22-ны өдөр Цюрих хотын Риетбергийн музейд толилуулж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочилжээ.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэн хоёр мянган жилийн түүхэн өвийг дэлгэн үзүүлж, Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг олон улсын тавцанд таниулах, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, Чингис хааны болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөвөөр хүргэхэд чухал хувь нэмэр оруулах үйл ажиллагаа болж байгааг талууд энэ үеэр онцолсон байна.

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1-14 дүгээр зууны үеийн Евроазийн соёл, техник, бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг онц сонирхолтой байдлаар дүрсэлсэн энэхүү үзэсгэлэнд нийт 162 дэсийн 235 үзмэр дэлгэгдэж, орчин үеийн урлагийг түүхэн өвтэй холбон үзүүлж байгаагаараа үзэгчдийн анхаарлыг татаж байгааг музейн захиргаанаас мэдээлжээ.

1952 онд байгуулагдсан Риетберг музей нь Швейцарын хамгийн том урлагийн музей бөгөөд уламжлалт болон орчин үеийн урлаг, соёлын өвийн арвин цуглуулгаараа алдартай. Тус музейд 23,000 орчим үзмэр, 37,000 угсаатны зүйн гэрэл зураг хадгалагдаж, жилдээ 80,000 орчим үзэгч зорин ирдэг ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 8 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 1 цаг 0 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 2 цаг 18 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 2 цаг 29 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 2 цаг 49 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 2 цаг 55 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 2 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 3 цаг 8 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 3 цаг 16 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 3 цаг 21 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 3 цаг 27 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 3 цаг 32 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 3 цаг 39 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 3 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 4 цаг 4 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна Өчигдөр 11 цаг 14 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо Өчигдөр 11 цаг 11 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top