x

Махны үнэ өссөн нь “хужаагийн” буруу

Мах магнаг болжээ. Хүчит шонхор зах дээр яманны мах 6,700, хонины мах 7,800 төгрөг байна гэнэ. Нийслэлд махны үнийг хамгийн багаар барьдаг ганц зах. Захын лангуунууд эзгүйрч, лангуу түрээслэгчид нь махаа бөөндөж чадахгүй лангуугаа хааж эхэлсэн гэнэ. 60 сая малтай монголчууд мах идэж чадахгүй байгаад бас л “хужаа нар” буруутай. Эмээлтэд ирсэн мал, махыг хятадууд бөөнөөр нь үнэ цохиж авч нядлаад урагшаа гаргаж байгаа тул нийслэлчүүд ийнхүү махны гачаалд оржээ. Нядалсан малынхаа толгой шийр, гэдэс дотрыг хөдөө хээр гаргаж ил задгай хаядгаас гуу жалга сэг зэмээр дүүрч, зэрлэг ноход нь дийлдэхээ больжээ. Мал нядалж буй хятадуудаас ядарсан, зүдэрсэн улс толгой, цувдай гуйхад нь өгдөггүй, бөөнөөр нь овоолж, өт шавхайнд бариулж байгаад хүн байтугай нохой тоохооргүй болсон хойно нь хог дээр хаядаг л гэнэ. Ингээд бидний ээлжит сэдэв эхэллээ дээ. Одоо бол утаа юу юм, тийм биз дээ? 60 тэрбум ЖДҮ юу юм, идэх махгүй байхад. Муусайн хужаа нар...

Мартсанаас мал мэнд үү? гэгчээр 2016 оны сонгуульд охохдоо МАН юу гэлээ? “21:100” хөтөлбөр дэвшүүлж аймаг болгонд махны үйлдвэр барина аа гэсэн. Сонгуулийн дараа Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт суулгасан. Гэтэл сонгуулийн жил хоёр дахь хагасынхаа талд орчихаад байхад 100 байтугай нэг ч үйлдвэр байгуулсангүй. Аймаг болгонд махны үйлдвэр барьдаггүй юм гэхэд нийслэлдээ ганцыг барьчихаагүй. Гэтэл Эмээлт зах 18 махны үйлдвэртэй. Үйлдвэр ч гэж дээ, мал нядалгааны газар. Бүгд хятад эзэнтэй. Түүгээр дамжин Монголын “буян” урагшилж буй хэрэг. Харин бид “Мах магнаг боллоо” хэмээн толгойгоо дуу дуугаа авалцаад үлдлээ.

Жилийн жилд л “Махны үнэ тэнгэрт хадлаа” хэмээн дээр дооргүй шаагиж, төсвөөс мөнгө гаргаж “нөөцийн мах” бэлддэг. Энэ жил бүр тэр нь ч байхгүй бололтой юм. ХХААХҮ-ийн дэд сайд Д.Сауле өнгөрсөн хавар нийлүүлсэн махаа ярьснаас биш энэ жил хэдийг бэлтгэснээ хэлсэнгүй. Арга ч үгүй биз дээ, сайд нь ЖДҮ-ийн зээлийн хэргээр дээлээ нөмрөхдөө тулаад байгаа. Мах магнаг болсныг сая анзаарсан ХХААХҮЯ-ны нөхөд “Үнэ өссөн шалтгааныг судлах ажлыг хэсэг байгуулсан” гэнэ. Бас л том тэнэгтэж байгаа юм шүү. Хүчит шонхор дээр мах зарж, авч байгаа захын наймаачин “Хятадад гахайн өвчин гарсан учраас манайхаас мах ихээр зөөгөөд байна аа” гээд ярьж байна шүү дээ. Мэргэжлийн хяналтынхан ч үүнийг нь баталсан.

Улсад нь гахайн өвчин гарлаа гээд Монголоос махаа зөөж байгаа хятад иргэд ямар “эх оронч” вэ. Харин ямар ч гай гамшиг, өвчин тахал болоогүй байхад бэлчээрт байгаа малаа тууж авчираад тогоондоо хийчихэж чаддаггүй монголчууд ямар өрөвдөлтэй вэ? Байг гэхэд ЖДҮ-гээс тэрбум тэрбумаар нь зээл авсан манай гишүүд тойрогтоо нэг нэг махны үйлдвэр байгуулчихаад “Би улсад хэрэгтэй юм хийсэн” гэж хуцвал бас болох гээд байна шүү дээ. (Ингэхэд тэд зээлсэн мөнгөөрөө яг юу хийснийг гурван сар хөөгөөд мөшгөөд хэлж чадахгүй байгаа манай хуулийнхан бүр л “супер” ш дээ)

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (24.15.207.170)
    Eniig bichsen amitan ooroo xushuu nemj sensation xiij ard tymnii oiun uxaan deer stress nemxees oor iu xiij bg iumbe?
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • tiim bol mah idehee bolichih heregtei (202.21.106.113)
    tur zasag buruugui
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 34 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 36 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 37 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 39 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 40 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 41 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 15 цаг 54 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 15 цаг 57 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 15 цаг 58 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 16 цаг 0 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 16 цаг 3 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 16 цаг 8 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 16 цаг 10 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 16 цаг 12 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 16 цаг 14 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 16 цаг 17 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 16 цаг 59 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 17 цаг 4 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 17 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 17 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top