x

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар дараах ажлуудыг хийнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм.

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх программ ашиглалтад оруулж, 1800 орчим зөрчилд хариуцлага тооцон, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ.

Мөн зах, худалдааны төв болон орон сууцны хотхон хороолол доторх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж эхэлсэн байна. Энэ мэтээр холбогдох албаныхан хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийв.

ЯМАР БАЙГУУЛЛАГА ХАШААТАЙ БАЙЖ БОЛОХЫГ ЖУРАМЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас орон сууц гэр хорооллын холбоос замын сүлжээг сайжруулахаар Газрын албатай хамтран хайс, хашааг буулгаж, хатуу хучилттай зам тавихаар төлөвлөөд байгааг тус газрын орлогч дарга Б.Индра танилцууллаа.

Тэрбээр “Төлбөртэй автозогсоолын тоог 42 болгож нэмлээ. Улаанбаатар хотын 20 байршлын авто замыг хоёр түвшний огтлолтой болохоор төлөвлөсөн. Яармагийн гүүрний ажил дуусаж ашиглалтад оруулаад байна. Энэ онд ТЦА-ны дэргэдэх гүүрийг ашиглалтад оруулна.

Мөн “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд зургаан байршилд авто замын огтлолцлыг салгахаар ажиллаж байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд Төв номын сан, I сургуулийн орчимд эгнээ нэмж, тэмдэг тэмдэглэгээ хийсэн. Мөн шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, хяналтын камерыг суурилуулж дууссан. Ирэх жилүүдэд гэр хорооолол руу түлхүү зам тавина” гэсэн юм.

Тээврийн цагдаагийн албанаас 2018 онд хөдөлгөөний ачааллыг бууруулахаар “Хамтдаа шийдье” зөвлөгөөн хийсэн бөгөөд шинээр хийх боломжтой зохицуулалтыг тодорхойлжээ. Тодруулбал, нэг чигийн хөдөлгөөнтэй замын тоог нэмэх санал гаргаж байгаа аж. Уг ажлын бэлтгэл болгож Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран судалгааны ажил эхлүүлсэн гэв. Мөн тус албанаас нийслэлийн Тээврийн газартай хамтран сургуулийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй гэнэ.

Цаашид шинээр барьж, ашиглалтад оруулж буй хорооллуудад автомашин ороод гацах нөхцөл үүсээд тул ямар байгууллага хашаатай байж болох вэ гэсэн журам боловсруулсан байна.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс олон нийтийн 28 цагдааг гудамж талбай, авто замын нэгдүгээр эгнээнд хяналт тавиулж байгаа нь хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэмэртэй байгааг цагдаагийн байгууллагынхан онцоллоо.

Харин нийслэлийн Газрын албанаас хороолол доторх богино холболттой замыг сайжруулахаар ажиллаж байгааг тус албаны дарга Э.Болорчулуун танилцуулав.

Өнгөрсөн онд зургаан дүүргийн хэмжээн дэх хайс, хашааны судалгааг хийсэн тул чөлөөлөх ажил эхлүүлэхэд төвөггүй байх нь. Цаашид шинээр барьж, ашиглалтад оруулж буй хорооллуудад автомашин ороод гацах нөхцөл үүсээд тул ямар байгууллага хашаатай байж болох вэ гэсэн журам боловсруулсан байна. Түүнчлэн хорооллын доторх зөвшөөрөлгүй тоосгон гараашийн судалгааг гаргаж газар дээр нь зам тавих, эсвэл давхар гараашийн төсөл хэрэгжүүлэхээр санал боловсруулж буй аж.

ЗӨВХӨН ТООЛУУР, ТЭМДЭГТЭЙ, ЯЛГАХ ӨНГӨТЭЙ ТАКСИЙГ ХОТОД ЯВУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр зарим гишүүд хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүн муутай байгааг хэллээ. Тэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамгийн их оролцоотой байх ёстой нийслэлийн Тээврийн газар зэрэг байгууллагын оролцоог сул байгааг шүүмжилсэн юм.

Мөн ажлын хэсэг өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнээгүй, өнөө жил хийх ажлаа төлөвлөөгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

Тус ажлын хэсгийн танилцуулга мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн хийх ёстой ажлыг дорвитой хийж чадахгүй байгаа тул ажлын хэсгийг хуралдуулж өмнөх хурал, зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  сонслоо. Биелэлт хангалтгүй, дутагдалтай асуудал цөөнгүй байна. Үр дүн шаардахаар хөрөнгө, мөнгө нэхэхээ болих хэрэгтэй.

Автозогсоолыг иргэдэд нээлттэй болгоход хөрөнгө шаардлагагүй. Энэ мэтээр хэрэгжүүлж болох арга хэмжээ олон бий. Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл авто замынхаа төлөвлөлтийг хийдэг мэргэжлийн байгууллагагүй явж ирсэн.

Тиймээс нэгдүгээр сард багтаан энэ байгууллагыг байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Мөн нийтийн тээврийн шинэчлэлийг зохион байгуулах хэрэгтэй байна. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга ажлаа тайлагнаж мэдэхгүй байна. Тиймээс ажлын хэсэгт өөрчлөлт оруулна” гэсэн юм. Ингээд нийслэлийн ИТХ-ын дарга холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Тодруулбал, газар чөлөөлөх журмыг нийслэлийн ИТХ-д оруулан хэлэлцүүлж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг нийслэлийн Газрын албаныханд, замын засвар, бүтээн байгуулалтыг мөн гуравдугаар сараас эхлүүлэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгов.

Замын хөдөлгөөний удирдлагын төв болон цагдаагийн байгууллагад боломжтой бүх хувилбараар хөдөлгөөний зохицуулалт хийх, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашинуудын тоон судалгааг гаргаж,  шинээр автомашин бүртгэхдээ аюулгүй байдлын хүрээнд ямар зохицуулалт хийж болох юм гэдгийг судлах үүрэг өглөө.

Харин нийслэлийн Тээврийн газарт таксины үйлчилгээг цэгцэнд оруулах үүрэг өгөв. Замын хөдөлгөөний зохиомол түгжрэл нэмэгдэхэд таксины нөлөөлж буйгаас гадна таксинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж буй учраас үйл ажиллагааг нь цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах ёстой гэж нийслэлийн ИТХ-ын дарга хэллээ.

Ингээд санал боловсруулж энэ сарын 15-ны дотор танилцуулахыг нийслэлийн Тээврийн газрынханд үүрэг болгов. Хуралдааны төгсгөлд ажлын хэсгийг яаралтай хуралдаж, мэдээллээ нэгтгэж танилцуулах үүрэг өгсөн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батаа (203.91.115.38)
    Наад арга хэмжээнүүд чинь үр дүн өгөхгүй ээ түгжрэл арилахгүй одоо ганцхан давхар гүүрэн зам буюу 2 р түвшний зам л барих хэрэгтэй үнэн шүү
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 34 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 36 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 37 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 39 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 40 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 41 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 15 цаг 54 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 15 цаг 57 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 15 цаг 58 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 16 цаг 0 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 16 цаг 3 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 16 цаг 8 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 16 цаг 10 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 16 цаг 12 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 16 цаг 14 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 16 цаг 17 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 16 цаг 59 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 17 цаг 4 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 17 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 17 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top