x

Б.Дамдиндорж: Монгол анагаах ухааны нэр хүндийг олон улсад таниулахыг зорьж байна

Үндэсний онцлог бүхий эмчилгээний онол, арга зүйгээр хүн төрөлхтнийг эмчлэн анагаах, Монгол Улсын хүн амын удмын санг хамгаалах, монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгийн дундаршгүй сан хөмрөгийг судлан хөгжүүлэх,  ололт амжилтыг нь олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргасан. Энэ талаар АШУҮИС ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндоржоос тодрууллаа.

Тэрбээр, “АШУҮИС нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч нарын 90 гаруй хувийг дангаараа бэлтгэсэн үндэсний ууган их сургууль юм. Тус сургууль монгол анагаах ухааныг хөгжүүлэх, уламжлалт анагаах ухааны соёл, оношилгоо, эмчилгээний арга зүйг нотолгоонд суурилан боловсронгуй болгож, орчин үеийн шинжлэх ухааны ололт дэвшилтэй уялдуулан хөгжүүлэх чиглэлийг тууштай баримталж ирсэн.

Тухайлбал, АШУҮИС 1990 оноос анх уламжлалт анагаах ухааны их эмчийг бэлтгэж эхэлсэн. Үүнээс хойш 1400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргасан юм. Эдгээр төгсөгч төрийн болон хувийн хэвшил, олон улсад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ судалгаанд идэвхтэй оролцсоор ирсэн.

Өнөөдрийн байдлаар энэ салбараас гурван академич, 300 гаруй доктор, 700 гаруй магистр төрөн гарсан нь нөөц, бололцоо байгааг харуулж байна.

Түүнчлэн олон мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны мэдлэгийг орчин үеийн технологи, молекул биологи болон бусад шинжлэх ухааны салбарын томоохон судалгаагаар нотлон баталж, нотлогдсон үр дүнг эмчилгээ, үйлчилгээний практикт нэвтрүүлэх чиглэлд ажиллаж байна.

Цаашид уламжлалт анагаах ухааныг орчин үеийн нэгдмэл анагаах ухааны хэлбэрээр хөгжүүлэх, судалгаа шинжилгээний нарийн арга зүйг нейросайнс, молекул биологи, генетик зэрэг шинжлэх ухааны салбартай нягт уялдуулан хэрэгжүүлэх зорьж байна.

Үүнд инновац, өндөр технологийн дамжуулалтыг хэрэгжүүлснээр сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлж, монгол анагаах ухааны нэр хүндийг олон улсад таниулахыг зорьж байна.

Шинжлэх ухаанд шинэ мэдлэг нэмэх маш том боломж манай сургуулийн эрдэмтэн судлаачдад бий. Нобелийн шагналтан уламжлалт анагаах ухааны өв соёлоор дамжин уламжилж ирсэн оношилгоо, эмчилгээний арга техникийг орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт судалгаа, шинжилгээний үр дүнгээр нотлон баталж, хүний амь насыг авран хамгаалах, насжилтыг уртасгах, эрүүл урт наслах, аз жаргалтай байх, сэтгэлийн амар амгалан, сэтгэц, сэтгэлийн эрүүл мэндийн хувьд хүн зөв сайхан амьдрах боломж монгол анагаах ухаанд байгаа.

Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр батлагдсан холбогдох зарлигтай уялдан хэрэгжүүлэх юм. Ингэснээр монгол анагаах ухааны хөгжил эрчимжиж, эрүүл мэндийн салбарт бодитой ахиц дэвшил гаргахаас гадна олон улсад монгол анагаах ухааныг таниулан түгээн дэлгэрүүлэхэд том түлхэц болно” хэмээн ярилаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов...
Top