x

“Бөхийн өргөө”-г нээхэд хөдөлмөрийн баатар Л.Чинбат саад болох нь

Бөхийн өргөөг яаралтай нээх талаар дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Монголын үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, тохиролцоонд хүрснээ олон нийтэд зарласан. Тэд хэвлэлийн бага хурал хийлгэхээс гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны үеэр өөрсдийн биеэр ард түмнээс уучлалт гуйсан байдаг.

Ингээд бөх сонирхогчид бөхчүүдийн түр зөвлөл байгуулсан аваргуудад итгэж удахгүй Бөхийн өргөө нээгдэх нь хэмээн баярлаж байв. Магадгүй энэ сарын 13-нд зохион байгуулагдах Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан Бөхийн өргөөнд болж мэдэх байлаа. Харамсалтай нь, Бөхийн өргөө хэзээ нээгдэх нь дахиад тодорхой бус болов.

Учир нь өөрсдийгөө МҮБХ-ны хууль ёсны тэргүүн хэмээн зарладаг “Гацуурт”-ын захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбат тэргүүтэн аваргуудын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөг нээлгэх талаар Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг хүлээн авах боломжтой эсэхийг тус дүүргийн шүүхээс Л.Чинбат тэргүүний талаас тодруулахад татгалзсан хариу өгчээ.

Тэд “Х.Баянмөнх аварга дангаараа манай холбоог төлөөлөхгүй. Тиймээс татгалзаж байна” гэсэн хариуг Баянзүрх дүүргийн шүүхэд өгснөөр Бөхийн өргөөг нээх асуудал хойшлогджээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 37 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 39 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 40 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 42 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 43 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 44 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 15 цаг 56 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 16 цаг 0 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 16 цаг 0 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 16 цаг 3 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 16 цаг 6 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 16 цаг 11 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 16 цаг 13 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 16 цаг 15 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 16 цаг 17 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 16 цаг 20 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 17 цаг 2 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 17 цаг 7 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 17 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 17 цаг 12 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top