x

Иран Орост 3 тэрбум долларын пуужин худалдсан байна

Оросын армийн Украинд явуулж буй ажиллагааг дэмжихийн тулд Иран улс 3 тэрбум орчим долларын үнэ бүхий пуужингуудыг Оросод худалдсан байна. Энэ тухай Блүүмбэрг агентлаг Барууны нэгэн улсын аюулгүй байдлын шинжээчийн ярьснаас эш татан мэдээлжээ.

Түүний хийсэн тооцоогоор, Оросын цэрэг Украин руу довтлохоос өмнө буюу 2021 оны 10 дугаар сараас хойш Ираны тал 2,7 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх хэлцлүүд байгуулсан байна. Үүнд ойрын зайн тусгалтай Fath-360 баллистик пуужин, мөн ойрын тусгалтай бусад ангиллын 500 орчим баллистик пуужин, 200 орчим зенитийн пуужин багтжээ.

2022 оны хоёрдугаар сард Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ, Иран хоёр улам ойртон нягтарч эхэлсэн байна. Эх сурвалжийн ярьснаар, Ираны тал хэдэн сая ширхэг сум, их бууны сумыг Орост нийлүүлжээ. Түүнээс гадна иранчууд 2023 оны эхээр байгуулсан 1.75 тэрбум долларын үнийн дүнтэй гэрээний дагуу Shahed-136 гэдэг цохилтын дроныг нийлүүлсэн ба технологийг шилжүүлэн өгснөөр Орост “Герань-2” дроныг үйлдвэрлэж эхэлсэн байна.

Барууны эх сурвалжуудын мэдээллээр, 2021 оны сүүлчээс хойш Оросын тал нийтээ 4 тэрбум гаруй долларын зэвсэг техник худалдан авчээ.

Орос, Ираны ойртон нягтрах үйл явц нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Барууны орнууд хориг тавьж эхэлсэн 2010-аад оноос эхлэлтэй юм. 2025 оны нэгдүгээр сард Техран, Москва хоёр стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боловч уг гэрээнд харилцан бие биенээс хамгаалах талаар тусгагдаагүй байна. Өнгөрсөн онд Израил, Америк хоёр Иран руу довтлох үед Орос улс дорвитой тусламж үзүүлээгүй юм. Үүний сацуу Иранаар дамжин Энэтхэг рүү чиглэсэн худалдааны замыг хөгжүүлэх, хоригийн үр дагаврыг багасгахын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллах тухай асуудлуудыг Москва, Техран хоёр хэлэлцэж байна.

Эх сурвалж: Bloomberg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих 28 мин Иран Орост 3 тэрбум долларын пуужин худалдсан байна 1 цаг 43 мин Польш Гренландын асуудлаар зуучлахаар санал болгов 1 цаг 44 мин Дакар ралли: Э.Халиунболд ес дэх гараанд 16-р байрт орлоо 1 цаг 45 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийг уриаллаа 1 цаг 49 мин Хиймэл оюунд суурилсан хяналтын систем замын хөдөлгөөнийг сайжруулав 1 цаг 50 мин Гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа 1 цаг 51 мин Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ 1 цаг 53 мин Дархан-Уул аймаг IELTS-д өндөр оноо авсан сурагчдыг шагнаж урамшууллаа 1 цаг 56 мин Зөрчлийн торгуулийг E-Mongolia-гаар төлөх боломжтой боллоо 1 цаг 57 мин Оны эхний 14 хоногт Монгол Улсад 21 мянга гаруй жуулчин иржээ 2 цаг 31 мин COP17 Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан болов 2 цаг 43 мин Франц Олимпын үеэр тамирчдын ачаа тээшинд үзлэг хийх хууль баталлаа 3 цаг 33 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бортээгийн ордын талаар хэлэлцэнэ 3 цаг 34 мин Европын Холбоо, Их Британи Ираны эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна 3 цаг 37 мин Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авч байна 3 цаг 39 мин Нийгмийн хамгааллын тусгай төв ашиглалтад орлоо 3 цаг 40 мин 9 аймгийн 36 сум цагаан зудтай байна 3 цаг 40 мин Нийслэлийн сургуулийн хүүхдүүдийг "Сүүн дархлаа" хөтөлбөрт хамруулна 3 цаг 42 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдлээ 3 цаг 42 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Увс-Улаанбаатар чиглэлийн автобусанд 29 настай эмэгтэй амарж... Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top