x

Европын Холбоо, Их Британи Ираны эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна

Иранд өрнөж буй эсэргүүцлийн ажиллагааны явцад амиа алдсан хүмүүсийн тоо өссөөр байгаа энэ үед Европын Холбоо ба Их Британийн эрх баригчид Техраны эсрэг дахин шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

“Амиа алдсан хүмүүсийн өссөөр байгаа нь үнэхээр аймшигтай. Хэтэрхий их хүч хэрэглэж, эрх чөлөөг хязгаарласаар буйг би эрс зэмлэн буруушааж байна” гэж Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Хүний эрхийг зөрчиж буй Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын эсрэг хориг арга хэмжээг хэдийн авсан гэдгийг тэрбээр мөн дурдсан байна.

ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Калластай нягт хамтран ажиллаж, эсэргүүцлийг хэрцгийгээр нухчин дарж буй этгээдүүдэд тавих хоригийг удахгүй танилцуулна хэмээн фон дер Ляйен хэлээд “эрх чөлөөний төлөө эрэлхэгээр тэмцэж буй Ираны ард түмэнтэй бид эв санааны нэгдэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Өчигдөр буюу мягмар гарагт Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер мэдэгдэхдээ, тус улсын хууль тогтоогчид Техраны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгааг дурдсан байна. Эдгээр хориг нь санхүү, эрчим хүч, тээвэр болон аж үйлдвэрийн чухал салбаруудыг хамрах ажээ. “Дэлхий даяараа Иранд болж буй үйл явдлыг ажиглаж байна, Их Британи улс цаашдаа харгислал үйлдэж буй дэглэмийг зэмлэн буруушааж, манай улсын эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно” гэж сайд мэдэгдлээ.

Мөн өдөр Их Британийн ГХЯ-наас Лондонд суугаа Ираны элчин сайдыг дуудан ирүүлжээ. Түүнчлэн Герман, Франц, Италийн Гадаад хэргийн сайд нар болох Йоханн Вадефуль, Жан-Ноэл Барро, Антонио Таяни нар Ираны элчин сайдуудыг дуудан ирүүлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оны эхний 14 хоногт Монгол Улсад 21 мянга гаруй жуулчин иржээ 24 мин COP17 Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан болов 36 мин Франц Олимпын үеэр тамирчдын ачаа тээшинд үзлэг хийх хууль баталлаа 1 цаг 26 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бортээгийн ордын талаар хэлэлцэнэ 1 цаг 27 мин Европын Холбоо, Их Британи Ираны эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна 1 цаг 30 мин Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авч байна 1 цаг 32 мин Нийгмийн хамгааллын тусгай төв ашиглалтад орлоо 1 цаг 33 мин 9 аймгийн 36 сум цагаан зудтай байна 1 цаг 33 мин Нийслэлийн сургуулийн хүүхдүүдийг "Сүүн дархлаа" хөтөлбөрт хамруулна 1 цаг 35 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдлээ 1 цаг 35 мин Нийгмийн ажилтнууд 10 сарын хугацаанд 14250 хүүхдийн эрсдэлийг бууруулжээ 1 цаг 36 мин АШУҮИС-д Эмнэлзүйн ур чадварын төв нээгдлээ 1 цаг 37 мин Улсын арслан Ц.Бямба-Отгон 128 бөхийн барилдаанд түрүүллээ 1 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 39 мин Paramount Skydance компани Warner Bros. Discovery-г Netflix-тэй хийх хэлцлийн улмаас шүүхэд өгчээ 16 цаг 52 мин Төрийн ордонд Үндсэн хуулийн уншлага боллоо 16 цаг 54 мин G7-ийн орнууд ашигт малтмалын салбарт Хятадаас хамаарах байдлаа бууруулна 16 цаг 55 мин ХХААХҮЯ газар тариалангийн салбарын мэргэжлийн холбоодтой уулзлаа 16 цаг 56 мин Нийслэлд 2026 онд 30 сургууль, 14 цэцэрлэг шинээр барина 16 цаг 58 мин Онцгой байдлын байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 16 цаг 58 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Увс-Улаанбаатар чиглэлийн автобусанд 29 настай эмэгтэй амарж... Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага...
Top