x

G7-ийн орнууд ашигт малтмалын салбарт Хятадаас хамаарах байдлаа бууруулна

“Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Сангийн сайд нар чухал ашигт малтмалын салбарт Хятадаас хэт хамааралт байдлыг аль болох богино хугацаанд багасгахаар тохиролцсон тухай Японы Сангийн сайд Сацүки Катаяма мэдэгдлээ.

Вашингтон хотод болсон уулзалтад Австрали, Энэтхэг, БНСУ зэрэг G7-д багтдаггүй орнуудын төлөөлөгчид мөн оролцсон байна. Японы Сангийн сайд Сацүки Катаяма уг хэлэлцээрийг албан ёсоор танилцуулжээ.

АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, уулзалтын явцад оролцогчид “чухал эрдэс бодисын нийлүүлэлтийн сүлжээнд байгаа гол эмзэг байдлыг нэн даруй шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа” илэрхийлсэн байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн зохион байгуулсан энэхүү уулзалт нь Хятад улс газрын ховор металлыг боловсруулах салбарт давамгайлах байр сууриа дипломат болон эдийн засгийн шахалт үзүүлэх зорилгоор улам өргөнөөр ашиглаж буй үед боллоо.

Катаяма мөн сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Хятадын экспортын хяналтын талаар баримталж буй Японы байр суурь, мөн 2010 онд Хятадын талаас газрын ховор элементийн экспортод тавьсан хоригийг даван туулах явцад олж авсан туршлагаа уулзалтад оролцогчидтой хуваалцснаа дурджээ.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ өнгөрсөн оны 11 дүгээр сард парламентад Тайваньтай холбоотой үг хэлсний дараа Бээжингийн зүгээс Токиогийн эсрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа юм.

Хятадын эрх баригчид Япон руу экспортлох газрын ховор элементүүд зэрэг цэргийн болон иргэний зориулалтаар ашиглаж болох давхар зориулалттай бараа бүтээгдэхүүнд тавих хяналтаа өнгөрсөн долоо хоногт чангатгасан юм.

Дэвшилтэт технологи, батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг, дэлхийн газрын ховор элементийн нөөцийн 70 орчим хувь нь Хятадад ногддог. Тус улсад мөн түүхий эдийн ойролцоогоор 90 хувийг боловсруулдаг байна.

Өнгөрсөн онд Хятадын эрх баригчид АНУ руу экспортолдог газрын ховор элементэд хязгаарлалт тавьсан бөгөөд энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай хийж буй худалдааны хэлэлцээнд давуу тал олж авах зорилготой байсан гэж ажиглагчид дүгнэж байв.

Гэсэн хэдий ч Трамп өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр Өмнөд Солонгост Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзсаны үр дүнд худалдааны зарим арга хэмжээг зөөлрүүлж, Бээжингийн зүгээс газрын ховор элементийн экспортод тавих хяналтыг нэг жилийн хугацаагаар зогсоохоор тохиролцсон юм.

Эдийн засгийн аюулгүй байдалд учирч буй эрсдлийг бууруулах хамтарсан арга хэмжээний хүрээнд ашигт малтмалын хомсдолд мониторинг хийх, зах зээлд зориудаар эмх замбараагүй байдал үүсгэсэн үйлдэлд авах хариу арга хэмжээг уялдуулан зохицуулах төлөвлөгөөг боловсруулжээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Paramount Skydance компани Warner Bros. Discovery-г Netflix-тэй хийх хэлцлийн улмаас шүүхэд өгчээ 1 цаг 23 мин Төрийн ордонд Үндсэн хуулийн уншлага боллоо 1 цаг 25 мин G7-ийн орнууд ашигт малтмалын салбарт Хятадаас хамаарах байдлаа бууруулна 1 цаг 26 мин ХХААХҮЯ газар тариалангийн салбарын мэргэжлийн холбоодтой уулзлаа 1 цаг 27 мин Нийслэлд 2026 онд 30 сургууль, 14 цэцэрлэг шинээр барина 1 цаг 29 мин Онцгой байдлын байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 1 цаг 29 мин Аймгуудын наадамд барилдсан есөн бөхөөс допинг илэрчээ 1 цаг 32 мин Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна 1 цаг 33 мин Иран улсад зорчих иргэдийн анхааралд... 1 цаг 33 мин Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлж, алба хаагчдыг гадаадад сургана 1 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 36 мин "Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй 2 цаг 58 мин Реал Мадридын дасгалжуулагчаар Арбелоаг томилжээ 4 цаг 9 мин Кипрт авлигын дуулиан дэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга огцорлоо 4 цаг 12 мин Дакар Ралли: Тамирчид 483 км-ийн урт гарааг шуурганд дуусгалаа 4 цаг 14 мин Нийслэлийн нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэл хийж байна 4 цаг 17 мин Түрээсэлсэн автомашиныг нь орон нутагт худалдан борлуулжээ 4 цаг 18 мин Хадгаламж банкны эрх хүлээн авагч АТГ-т талархал илэрхийлэв 4 цаг 19 мин Өсвөрийн хоккейчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 4 цаг 20 мин Alphabet-ын зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.доллар давлаа 5 цаг 57 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Ираны ард түмэн тэмцэж байна Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Увс-Улаанбаатар чиглэлийн автобусанд 29 настай эмэгтэй амарж... Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага...
Top