x

Дакар ралли: Э.Халиунболд ес дэх гараанд 16-р байрт орлоо

Автомашины олимп гэгдэх “Дакар ралли” уралдаанд уралдаж буй хоёр тамирчныхаа явцын мэдээллийг МОНЦАМЭ агентлаг өдөр бүр уншигчдадаа хүргэж буй.

Өчигдөр ес дэх гараа өндөрлөлөө. Тус уралдааны хоёрдугаар хагасын марафон гарааны эхний өдөр “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 6 минут 43 секундээр нийт тамирчдаас 16, Ралли-2 төрөлдөө долоодугаар байраар хаав. Уг нь манай тамирчин 14 дүгээр байраар бариалсан ч нэг минутын торгууль нэмэгдсэнээр 16 болж өөрчлөгджээ. Тэрбээр эхний 196 км хүртэл манай тамирчин шилдэг 10 дотор цаг үзүүлж, дэмжигчдээ баярлуулав.

Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 4 цаг 30 минут 26 секундээр нийлбэр дүнгээр 33, Ралли-2 ангилалдаа 22 дугаарт бичигдэж байна. Энэ гараанд мотоциклийн тамирчдаас Испанийн тамирчин Тоша Шарейна тэргүүлэв. Тэрбээр уралдаан эхэлснээс хойш анх удаа тэргүүн байр эзэлж байгаа нь энэ. Австралийн Даниел Сандерс дахин дэд байрт шалгарсан бол Саудын Арабын тамирчин Майкл Дочерти гуравдугаар байраар хурдаллаа.

Өнөөдөр тамирчид хээрийн түр хоног баазаас Биша хотын зүг хүлгийн жолоо зална. Нийт замын урт нь 418 км бол уралдааны цаг тооцох нь 371 км байх нь ээ. Замын онцлогоос дурдвал шороо 34, элс 28, элсэн манхан 34, хад чулуутай хэсэг 4.0 хувийг эзэлж байгаа юм. Нийт 14 гараатай уралдаан дуусахад дөрвөн гараа үлдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих 12 мин Иран Орост 3 тэрбум долларын пуужин худалдсан байна 1 цаг 27 мин Польш Гренландын асуудлаар зуучлахаар санал болгов 1 цаг 28 мин Дакар ралли: Э.Халиунболд ес дэх гараанд 16-р байрт орлоо 1 цаг 29 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийг уриаллаа 1 цаг 33 мин Хиймэл оюунд суурилсан хяналтын систем замын хөдөлгөөнийг сайжруулав 1 цаг 34 мин Гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа 1 цаг 35 мин Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ 1 цаг 37 мин Дархан-Уул аймаг IELTS-д өндөр оноо авсан сурагчдыг шагнаж урамшууллаа 1 цаг 40 мин Зөрчлийн торгуулийг E-Mongolia-гаар төлөх боломжтой боллоо 1 цаг 41 мин Оны эхний 14 хоногт Монгол Улсад 21 мянга гаруй жуулчин иржээ 2 цаг 15 мин COP17 Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан болов 2 цаг 27 мин Франц Олимпын үеэр тамирчдын ачаа тээшинд үзлэг хийх хууль баталлаа 3 цаг 17 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бортээгийн ордын талаар хэлэлцэнэ 3 цаг 18 мин Европын Холбоо, Их Британи Ираны эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна 3 цаг 21 мин Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авч байна 3 цаг 23 мин Нийгмийн хамгааллын тусгай төв ашиглалтад орлоо 3 цаг 24 мин 9 аймгийн 36 сум цагаан зудтай байна 3 цаг 24 мин Нийслэлийн сургуулийн хүүхдүүдийг "Сүүн дархлаа" хөтөлбөрт хамруулна 3 цаг 26 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдлээ 3 цаг 26 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Увс-Улаанбаатар чиглэлийн автобусанд 29 настай эмэгтэй амарж... Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top