x

Монголд дайн болоод байна уу?

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар танилцууллаа. Баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Улсын хэмжээнд давхардсан тоогоор эргүүлийн 206, замын хөдөлгөөний зохицуулалтын 878 чиглэлд 4028 офицер 5097 цагдаа, 685 сонсогч  үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг зөрчлийн 8158 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлага ирснээс 960 хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэв.

Цагдаагийн алба хаагчид 11 гэмт хэргийг илрүүлж, согтуугаар танхайрсан 1282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан найман иргэнийг  баримтжуулж, зөрчил гаргасан 7136 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгасан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон долоон эмэгтэй, 18 хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулсан байна. Ердөө хоёрхон хоногийн дотор 1110 гэр бүл хүчирхийлэлд өртөж, 30 шахуу эх, хүүхэд хамгаалах байранд хоргоджээ. Ингэхэд Монголд дайн болоод байна уу?

Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр гарсан хүн амины ноцтой хэргийн хохирогч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав оны эхний өдөр цаг бусаар хорвоог орхисон байна. Талийгаачийн аав Р.Төмөрхуягийг ходоодны хорт хавдрын улмаас нас барсан гэх боловч, сэтгэл санаанаас дарамтаас үүдэлтэйгээр хавдрын өвчлөл хүндэрч нас барсан байх магадлалтай гэдэг мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.

Учир нь тэр эр хүүгээ амь үрэгдсэний дараа уг хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллага хэргийг зөв шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байгаа тухайгаа удаа дараа хэвлэлийн бага хурал зарлаж, нийтэд мэдээлж байсан билээ. Олон нийт болон талийгаачийн гэр бүл Т.Гомбосүрэн агсныг эрхэлж байсан ажил албан тушаалтай нь холбогдуулан улс төрийн зорилгоор амь насыг нь хөнөөсөн гэж үзэж байсан ч хэргийн шалгалтын явцад ахуйн чанартай маргаанаас үүдсэн санамсаргүй гэмт хэрэг болж, хэргийн холбогдогчийг ял завшуулахаар оролдож байгаа тухай Р.Төмөрхуяг гуай хамгийн сүүлд мэдээлэл хийхдээ хэлсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл ЗТХЯ дээр гарсан уг хэрэг нэг гэр бүлийн хоёр хүний амийг авч одлоо. Шалтгаан нь мөн л архидан согтуурснаас үүдэлтэй. Оны өмнөхөн Архангай аймагт МАН-ын гишүүнчлэлтэй хоёр эр сумын ИТХ-ын гишүүний гэрт дайрч ороод зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр эцгийг нь алж талсан тухай АН-ын нарийн бичгийн дарга нар мэдээлсэн. Гэтэл маргааш нь цагдаагийн байгууллага мэдээлэл хийж, “Архангайд гарсан хэрэг улс төрийн шалтгаангүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Тэгвэл ямар шалтгаантай юм. Ингэхэд Монголд дайн болоод байна уу?

Өнгөрсөн онтой харьцуулахад гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, нийгэм зэрлэгших талдаа гарсныг Хууль зүйн сайд нь хэлэхгүй байсан ч баярын хоёрхон өдөрт гарсан хүчирхийллийн дуудлага, хүн амины ноцтой хэргүүд бэлээхэн хэлээд өгч байна. Тэгвэл нийгэм ингэтлээ зэрлэгшээд байгаагийн шалтгаан нь юу юм?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.26.225)
    taliigach chuugiinchen chereg unen zovoor chiidegdeesee bileedee.
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 37 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 39 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 40 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 42 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 43 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 44 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 15 цаг 57 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 16 цаг 0 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 16 цаг 1 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 16 цаг 3 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 16 цаг 6 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 16 цаг 11 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 16 цаг 13 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 16 цаг 15 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 16 цаг 17 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 16 цаг 20 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 17 цаг 2 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 17 цаг 7 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 17 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 17 цаг 12 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top