НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын 2018 оны төлбөрийн баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цаг хүртэл бүртгэнэ. НӨАТ-ын тухай хуульд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг.
Харин та 2018 оны төлбөрийн баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой. Заасан хугацаанаас хойш и-баримтаа бүртгүүлбэл хоёр хувиийн буцаан олголтод мөнгөн дүн нь нэмэгдэхгүй, хүчингүй болох аж.
Мөн иргэдийн хувьд хувийн мэдээллээ зөрүүтэй бүртгүүлсэн тохиолдол их байгаа ба эдгээр иргэд өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж, давхар бүртгэлтэй бол бүртгэл хаягаа нэгтгэх шаардлагатай юм.



