x

Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын 114 жилийн ойд зориулсан “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд энэ сарын 29-нд нээнэ.

Энэхүү үзэсгэлэнд Хүрдэн орчуулагч хааны долоон эрдэнэ, түүнийг төлөөлөх шадар долоон эрдэнийг онцлон үзүүлэх юм.

Богд хааны Монголын төрийн тусгаар тогтнолыг анх зориглон тогтоож чадсан, 1911-1924 онд бие даасан улсын дотоод зохион байгуулалтыг хийсэн, Монгол Улсын хил хязгаар, хууль цаазыг тогтоосон түүхэн үйлс зүтгэлийн гавьяаг тэмдэглэх Монголчуудын эрх чөлөөнд хүрсэн 12 дугаар сарын 29 түүхэн өдөр болно.

VIII Богд Жавзандамба хутагт бээр Монгол Улсын хувь заяаны түүхэн ээдрээтэй цаг үед Монголын төрийн тусгаар тогтнолыг анх манлайлан тогтоосон ба VIII Богдод 1911 онд монголын ард түмнээс олгосон алтан навчит өргөмжлөлийн дотор VIII Богдыг Очирдара, Дэмчог, Загарвард хэмээн нэрлэсэн байдаг. 1911 онд VIII Богд шашны тэргүүнээс төрийн хаан болоход Загарвард буюу Хүрдэн орчуулагч номт хаадын уламжлал ёсоор төрийн долоон эрдэнэтэй болгожээ.

Тэрбээр шашны тэргүүнээс төрийн хаан болж, хос ёст төрийн үүргийг нэгэн биедээ хүлээжээ. VIII Богдын монголын шашны тэргүүнээс төрийн хаан болсны гэрч нь төрийн долоон эрдэнэтэй болсон хэрэг явдал юм. Загарвард буюу Хүрдэн орчуулагч хаан их богд нь лагшны гучин хоёр их бэлгэ чанар, богд мэргэдийн наян сайн шинжтэй байдаг. Шагжамуни бурхан ч гучин хоёр лагшин бэлгэтэй. Ийм Хүрдэн орчуулагч хаан мэндлэх болгонд өлзийт совин болон одон мичдийн гайхамшигт үзэгдэл илэрдэг. Нар бол хүрдэн орчуулагч тэнгэрийн хааны эргүүлдэг том хүрдний хувилбар гэж үзнэ.

Хүрдэн орчуулагч хааныг мэндлэхтэй нэгэн зэрэг хүрдэн эрдэнэ, чандмань эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, заан эрдэнэ, хөлөг эрдэнэ, жанжин эрдэнэ гэх хаан төрийн долоон эрдэнэ ч гарч ирнэ. Хүрдэн орчуулагч хааны илд, арьс, орд харш, дээл, гутал, суудал, цэцэрлэгийг шадар долоон эрдэнэ гэх ба хүрд эрдэнэ, чандмань эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, заан эрдэнэ, хөлөг эрдэнэ, жанжин эрдэнийг тус тус төлөөлдөг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 8 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 1 цаг 0 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 2 цаг 18 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 2 цаг 29 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 2 цаг 49 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 2 цаг 55 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 1 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 3 цаг 8 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 3 цаг 16 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 3 цаг 21 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 3 цаг 27 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 3 цаг 32 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 3 цаг 39 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 3 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 4 цаг 4 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна Өчигдөр 11 цаг 14 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо Өчигдөр 11 цаг 11 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top