x

2018 онд Аврагчид 1125 хүний амь нас, 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Онцгой байдлын байгууллага өчигдөр 2018 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Тус хуралд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцож, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн үг хэллээ.  Тэрбээр, Бид бүхэн 2018 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсантай холбогдуулан шинэчлэх, өөрчлөх шаардлагатай байсан бүх дүрэм, журам, зааврыг бүрэн баталж, эрх зүйн орчны шинэчлэлтийг хийлээ. Тухайлбал, Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээг 20 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргуулж, холбогдон гарах зардлыг жил бүр Онцгой байдлын байгууллагын төсөвт тусгаж байхаар болсныг та бүхэнд мэдээлж байгаадаа баяртай байна. Мөн 2018 онд Засгийн газрын тогтоолоор Онцгой байдлын байгууллагын 10 анги салбарыг орон нутагт шинээр байгуулаад байна.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чиглэлээр бүс нутгийн түвшинд Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг бататгах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг Ази, Номхон далайн орны 50 гаруй улсын 3500 гаруй төлөөллийг хамруулан эх орондоо амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” баримт бичгүүдийг батлан гаргасан. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаснаар ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн чадавхыг бэхжүүлэхэд орон нутгийн болон үндэсний цаашлаад бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэн уялдуулах боломж бүрдсэн” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Онцгой байдлын байгууллага 2018 онд гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхыг сайжруулах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлж, дэвшүүлсэн зорилтоо 98,4 оноогоор буюу “А” үнэлгээтэй биелүүллээ.

Улсын хэмжээнд 2018 онд гарсан нийт 4367 удаагийн аюулт үзэгдэл ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 36 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 38 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 39 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 41 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 42 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 43 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 15 цаг 55 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 15 цаг 59 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 15 цаг 59 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 16 цаг 2 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 16 цаг 5 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 16 цаг 10 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 16 цаг 12 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 16 цаг 14 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 16 цаг 16 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 16 цаг 19 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 17 цаг 1 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 17 цаг 6 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 17 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 17 цаг 11 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top