Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон, медалийг гардууллаа.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпанд Алтангадас одон хүртээлээ. Тэрбээр өнгөрсөн онд хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн хэмээн “Asia Game Changer Awards”-аас шагнал хүртсэн юм.
Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский 2014 онд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 13 настай Н.Айшолпан охиныг бүргэдээр ан хийж буй тухай гэрэл зургийн сурвалжилгыг "BBC" агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Ингэснээр "The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэсэн ажээ.




