x

“Алтан бөмбөрцөг 2026” наадамд нэр дэвшигчид албан ёсоор зарлагдлаа

Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг Лос-Анжелес хотноо танилцууллаа.  

Тус наадмын “Шилдэг кино (мюзикл эсвэл инээдмийн кино)”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол” зэрэг есөн номинацид буюу хамгийн олон шагналд Пол Томас Андерсоны найруулсан “One Battle After Another” кино нэр дэвшжээ. Найруулагч Йоаким Триерийн “Affeksjonsverdi” кино найман шагналд нэр дэвшсэнээр удаалж байгаа бол Райан Куглерийн "Sinners" кино долоон шагналд өрсөлдөнө. Хлое Жаогийн "Hamnet" кино зургаан төрөлд, Гильермо дель Торогийн "Франкенштейн", "Жон Чү" кинонууд таван номинацид нэр дэвшсэн байна. 

"Wicked: For Good" кино "Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино" төрөлд нэр дэвшээгүй боловч тус киноны гол дүрүүдийг  бүтээсэн жүжигчин Синтия Эриво, Ариана Гранде нар жүжигчдийн ангилалд нэр дэвшжээ.

"Шилдэг драмын кино" төрөлд "Франкенштейн", "Хамнет", Ираны найруулагч Жафар Панахигийн "A Simple Accident", Клебер Мендонса Фильюгийн "The Secret Agent", мөн "Sinners", “Affeksjonsverdi” кинонууд өрсөлдөнө.

Телевизийн цувралуудаас "The White Lotus" зургаан төрөлд нэр дэвшсэнээр тэргүүлж байна. "Netflix"-ээр цацагдсан "Adolescence" богино хэмжээний цуврал "Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" зэрэг таван номинацид өрсөлдөнө. Өдгөө 15 настай Оуэн Купер тус цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми” наадмаас "туслах дүрийн шилдэг жүжигчин” шагналыг хүртсэнээр энэ төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болсон юм. "Only Murders in the Building", "Severance" цувралууд тус бүр дөрвөн номинацид нэр дэвшжээ. Гадаадын кинонуудаас Норвегийн "Affeksjonsverdi" найм, Францын "A Simple Accident" кино дөрвөн номинацид нэр дэвшсэн байна. 

"Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин" шагналд Сидни Суини (Christy) нэр дэвшсэнгүй, харин Женнифер Лоуренс (Die My Love), Жулия Робертс (After the Hunt), Ева Виктор (Sorry, Baby) нар өрсөлдөнө. Мөн Тесса Томпсон (Hedda) болон ирланд жүжигчин Жесси Бакли (Hamnet) нэр дэвшжээ.

"Avatar: Fire and Ash" кино "Хамгийн өндөр орлоготой кино", "Киноны шилдэг дуу" гэсэн хоёр төрөлд өрсөлдөнө. "Хамгийн өндөр орлоготой кино" төрөлд мөн "F1", "KPop Demon Hunters", "Sinners", "Weapons", Mission: "Impossible-The Final Reckoning" кинонууд нэр дэвшжээ.

"Алтан бөмбөрцөг" наадмын шагнал гардуулах 83 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотноо нэгдүгээр сарын 11-нд болно. Энэ удаагийн ёслолыг  Никки Глейзер хоёр дахь жилдээ хөтөлнө. 

"Оскар"-ын шагналаас ялгаатай нь "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшигчдийг кино урлагийн салбарыг сурвалжилдаг олон улсын сэтгүүлчид сонгодог. 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 47 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 50 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 2 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 54 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 12 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 17 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 23 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 43 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 49 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 55 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 2 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 10 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 15 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 21 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 26 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 33 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 58 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top