x

Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин, жүжиг, телевизийн цуврал, уран сайхны кинонд 70 орчим жил тоглосон Ли Сүн Жэ мягмар гаригт таалал төгссөн талаар түүний гэр бүлийнхэн мэдэгджээ. Тэрбээр 91 насыг зооглосон байна. 

Өнгөрсөн оны эцэс хүртэл жүжигчний замналаа идэвхтэй үргэлжлүүлсэн Ли Сүн Жэ олон ангит кино, инээдмийн цуврал, түүхэн бүтээлүүдэд бүтээсэн дүрээрээ үе үеийнхэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм юм. 1934 онд одоогийн Умард Солонгосын Хёрён хотод төрсөн Ли Сүн Жэ 1950-53 оны Солонгосын дайны өмнөхөн 4 настайдаа гэр бүлийн хамт Сөүл рүү нүүжээ. Тэрбээр Сөүлийн үндэсний их сургуульд сурч байхдаа жүжигчний замналаа эхлүүлж, 1956 онд “Beyond the Horizon” жүжгээр театрын урлагийн ертөнцөд хөл тавьсан байна.

Тэрбээр 1991-1992 онд цацагдаж, үзэгчдийн рейтинг 65 хувьд хүрч байсан “What on Earth is Love” хэмээх хит цуврал зэрэг 140 телевизийн олон ангит кинонд тогложээ. Түүнчлэн 70-аад насандаа “High Kick!” (2006), “High Kick Through the Roof" (2009) цуврал кинонд тоглосноор залуу үеийнхний дунд алдартай болсон байна. Түүний дараа “Grands Over Flowers” (2013) реалити шоунд оролцож, 80 гаруй нас хүртлээ жүжигчний замналаа үргэлжлүүлж, Шекспирийн “King Lear” (2021) жүжгийн гол дүрийг бүтээжээ. Харин өнгөрсөн оны 10 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар жүжиглэхээ больсон байна. Тэрбээр 2024 онд “KBS Drama Awards” наадмаас шагнал хүртсэн хамгийн ахмад жүжигчин болж байв.

Мөн 1992 онд тухайн үеийн эрх баригч Ардчилсан Либерал намаас хууль тогтоогчоор сонгогдож байжээ.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 16 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 31 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 1 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 2 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 12 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 15 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 7 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 53 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 3 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 4 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 5 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 6 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 7 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 29 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 35 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 35 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top