x

"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна

“Гурван сүүдрийн театр” нэртэй шинэхэн, өвөрмөц уран бүтээлийн төв албан ёсоор байгуулагдаж буйгаа зарлан, нээлтийн тоглолтдоо зохиолч Балжирын Сүнжидмаагийн “Хөх тойрог” хэмээх экзистенциалист драмын жүжгийг сонгон бүтээж байна.

Жүжгийн ерөнхий найруулагч Иваны Оюун-Эрдэнийн хэлснээр “Хөх тойрог” нь хүний оршихуйн утга учир, нийгмийн дунд өөрийгөө батлан харуулах гэсэн дотоод эрэл, түүнийг дагасан зөрчил тэмцлийг хамгийн нягт, хамгийн эмзэг хэлбэрээр илэрхийлдэг бүтээл аж. Тэрээр энэ жүжгийг “хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүний дуугүй хашхираан, түүнийг нэвт огтолж буй дотоод тэмцэл” хэмээн тодорхойлжээ.

Жүжгийн төслийн санаачлагч нь МЗХ-ны дэд ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Жамбалын Нямаа юм. Тэрбээр нийгэмд үл анзаарагдах хэрнээ хүндхэн дарамт үүсгэж буй гурван асуудал — гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг театрын урлагийн хэлээр хүргэх зорилготойгоор энэхүү бүтээлийг дэмжин ажиллаж буйгаа онцолжээ. Жүжгийн агуулга нь зөвхөн уран сайхны бүтээл төдий бус, мөн үзэгчдийн дунд ухамсарт хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг бодлогын түвшинд тусган ажиллах үндэс болох зорилготой.

“Гурван сүүдрийн театр”-ыг үүсгэн байгуулагч нь МЗЭ-ийн шагналт зохиолч Ороолонгийн Элбэгтөгс юм. Тэрээр Соёлын яам, УДЭТ, МЗЭ-ээс 2025 онд зохион байгуулсан улсын уралдаанд “Хүүхэд залуучууд” болон “Түүхэн” номинацид давхар шагнал хүртсэн, уран бүтээлийн өвөрмөц ертөнц бүхий жүжгийн зохиолч билээ. Түүний байгуулсан энэ театр нь уламжлалт бүтээлүүдийг орчин цагийн сэтгэлгээтэй хослуулан шинэ тайзны хэллэгээр хүргэх, мөн мартагдсан зохиолуудыг дахин амилуулах, олон нийтэд хүрээгүй бүтээлүүдийг олонд түгээх өргөн зорилготойгоор ажиллаж эхэлснээ мэдэгджээ.

“Хөх тойрог” экзистенциалист драма — Нээлтийн үзвэр

Чөлөөт харилцааг бие биеэсээ нууцлалгүй, хэн хэн нь хүлээн зөвшөөрөн сонгосон залуу хос. Тэд сонголтоо тулгадаггүй, оролддоггүй, харилцаагаа эрх чөлөөтэй, хөнгөн мэт авч явсаар өнөөг хүрнэ. Гэвч бүсгүйн жирэмслэлт гэх ганцхан мэдээ тэдний амгалан мэт харагдах тойргийг нэг л өдөр огтолж орж ирнэ.

Бүсгүй үнэхээр бие давхар болсон уу? Эсвэл залуугийн хардлагаас үүдсэн төөрөгдөл үү? Энэ асуулт тэдний хооронд үл үзэгдэх зөрчил, болгоомжлол, айдсыг асааж, сонгосон чөлөөт харилцаа нь үнэндээ ямар эмзэг, ямар хэврэг оршихуй дээр тогтсоныг илчилж орхино.

Оршихуйгаа авч үлдэх хүч нь тэдэнд бий юу? Эсвэл өөрсдийн оршихуйн цөмийг үгүйсгэн эмзэг холбоогоо алдаж дуусах бол уу?

Энэ бол зөвхөн тэдний түүх бус, үзэгч бүрийн дотор нуугдсан асуултуудыг зөөлөн хөдөлгөх дотоод аялал юм. Жүжиг хаашаа эргэж төгсөхийг үзэгч таны эрэл, таны мэдрэмж шийднэ.

Уран бүтээлчид

  • Төслийн санаачлагч: Жамбалын Нямаа

  • Зохиолч: Б.Сүнжидмаа

  • Продюсер: О.Элбэгтөгс

  • Найруулагч: И.Оюун-Эрдэнэ

  • Жүжигчид: Б.Чинбат, О.Хулан

  • Тайзны зураач: Э.Амарсанаа

  • Хөгжмийн зохиолч: Л.Энх-Амгалан (Нисванис Амгаа)

  • Хөгжмийн найруулга: Э.Доржсүрэн

  • Хугацаа: 80 минут

Тоглолтын хуваарь

  • 2025.11.28 — 19:00

  • 2025.11.29 — 13:00

  • Хаана: Төмөр замын чуулга “Ган Зам” палас

  • Тасалбар захиалга: ticket.mn/event/2801

Театрын зорилго

Зохиолч О.Элбэгтөгс театрынхаа зорилгын талаар:
“Манай театр орчин үеийн соёл, сэтгэлгээ, амьдралын хэв маягт нийцсэн шинэлэг бүтээлийг дэмжихийн зэрэгцээ Монголын театрын урлагийн түүхэн өвийг дахин амилуулж, мартагдсан зохиолуудыг тайзанд сэргээж тоглох, мөн шинэ зохиолчдыг нээн дэмжих, дэлхийд олонд түгээгүй өвөрмөц драмын бүтээлүүдийг орчуулан тайзанд хүргэх бодлого баримталж байна” хэмээн онцолжээ.

    Нээлтийн уран бүтээлээр Балжирын Сүнжидмаагийн зохиол "Хөх тойрог" жүжгийг сонгосон бөгөөд найруулагчаар нь И.Оюун-Эрдэнэ найруулагч ажилласан байна. Жүжгийн тасалбарыг энд-ээс аваарай.

 

"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 43 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 46 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 1 цаг 59 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 51 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 9 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 14 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 20 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 40 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 46 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 52 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 59 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 7 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 12 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 18 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 23 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 30 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 55 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top