x

“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд энэ сарын 14-нд нээнэ.

Түүний хувьд Монгол төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг орчин цагийн шаазан урлалаар дахин амилуулж, “Их Монгол төсөл”-тэй хамтран уламжлалт дэг сургуулийн үнэ цэн, гоо зүй, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж байна. Намрын адаг сарын шинийн 25-ны морин цагт нээлтээ хийх тус үзэсгэлэн долоо хоногийн турш үзэгчдэд нээлттэй байх юм.

Ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү оюутан цагаас хойш өнөөг хүртэл 40 орчим жил Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг шимтэн судлаж, өөрийн уран бүтээлийн сэдэв болгон “21 дарь эх” болон түүний бүтээлүүдийг шаазан, керамикаар урлахаас гадна монгол ахуй, ёс заншил, түүхэн хүмүүстэй холбоотой шаазан урлал бүтээдэг. Тэрбээр Монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэд шинэ хуудас нээсэн Өндөр гэгээний мутрын бүтээлүүдийг орчин цагтай уялдуулан түүний дэг сургуулиар шаазангаар урлаж, шаазан урлалаар дамжуулан Өндөр гэгээний бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, Монгол үндэсний уламжлалт өв соёлыг ирээдүй хойчдоо таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой “Их Монгол төсөл”-тэй хамтран ажиллаж байна.

Олон давхар задаргаат хэв авалт, төрөл бүрийн материалын цутгалт, паалангийн будалт, өндөр температурын давтан шатаалт зэрэг нарийн технологийн шат бүрийг судлан, туршиж, залгаасгүй цутгалтын өвөрмөц арга барилаар уран бүтээлээ туурвидаг нь түүнийг Монголын шаазан урлалын онцгой төлөөлөгчдийн нэг болгожээ.
 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 45 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 48 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 0 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 52 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 10 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 15 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 21 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 41 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 47 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 54 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 0 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 8 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 13 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 19 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 24 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 31 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 56 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top