x

BTS хамтлаг 2026 онд шинэ цомгоо гаргаж, дэлхийгээр аялан тоглоно

Дэлхий даяар алдартай Өмнөд Солонгосын BTS хамтлаг зургаан жил завсарласны эцэст ирэх онд цомгоо гаргаж, дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

“Сүүлийн хэдэн сар BTS хамтлаг шинэ цомгоо “Hybe” компанитай хамтран хийж байна. Зургаан жилийн хугацаан дахь тус хамтлагийн анхны цомог 2026 оны гуравдугаар сарын сүүлээр гарна” гэж тус агентлаг өнөөдөр мэдээлсэн байна. 

Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ цомгоо гаргасныхаа дараа BTS хамтлаг 2019 оноос хойш анх удаа бүрэн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд дэлхий даяар 65 тоглолт толилуулахаас 30 гаруйг нь Хойд Америкт тоглох ажээ. 

BTS хамтлагтай хамтран ажилладаг "Big Hit Music" дуу бичлэгийн лейбл "Bloomberg"-т мэдээлэхдээ, аялан тоглолтын товыг одоогоор эцэслэн тохироогүй, хэлэлцээ үргэлжилж байгаа гэжээ.

Өмнөд Солонгосын "BTS" хамтлаг нь хөгжмийн салбарт хамгийн эрэлттэй хамтлагуудын нэг бөгөөд 2013 онд байгуулагдсан цагаасаа дэлхий даяар нэр хүндтэй болсон билээ. Өмнөд Солонгосын "Circle Chart"-ын мэдээлснээр 2024 он хүртэл тус хамтлаг 40 сая орчим бичлэгээ борлуулжээ.

2020 оны 11 дүгээр сарын сүүлээр гаргасан хамгийн сүүлийн бүрэн хэмжээний цомог болох "BE" нь "Billboard 200" чартыг тэргүүлж байсан бол 2020 оны зун болсон онлайн тоглолт нь үзэгчдийн тоогоор Гиннесийн дээд амжилт тогтоож, 100 гаруй орны 765 мянган үзэгчийг татсан юм.

2022 онд BTS хамтлаг урлагийн замналдаа завсарлага авснаа зарлахдаа “эрийн цээнд хүрч, илүү сайн төлөвшсөнийхөө дараа” эргэн ирнэ гэдгээ амласан юм. Тухайн жилд хамтлагийн гишүүд ээлжлэн Өмнөд Солонгосын хоёр жилийн хугацаат цэргийн албыг хааж эхэлсэн. Цэргийн албанд мордсон тус хамтлагийн сүүлчийн гишүүн Мин Юн Ги буюу Suga 2025 оны зургаадугаар сард халагджээ. 

Үүний дараа хамтлагийн бүх долоон гишүүн "Weverse" платформоор шууд нэвтрүүлэг хийж, долоодугаар сараас шинэ цомог дээр ажиллаж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: RIA Novosti

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 44 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 47 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 0 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 52 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 9 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 15 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 21 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 40 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 47 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 53 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 0 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 8 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 13 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 18 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 24 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 31 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 56 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top