x

“Silk Way Star”-ийн тайзнаа Монголын дуучин тэргүүлэгчдийн эгнээнд

"Silk way star" олон улсын дууны уралдааны тавдугаар үе шат Астана хотноо амжилттай болж өнгөрлөө. 

Энэ удаагийн шалгаруулалтад оролцогчид эх орныхоо соёл, ардын урлагийг харуулж, сэтгэл хөдөлгөм балладаас эхлээд эрч хүч дүүрэн үндэсний аялгуугаа төрөлх хэлээрээ дуулсан юм. Олон оролцогч үндэснийхээ бэлгэдлийг агуулсан хувцас өмссөн байсан нь үзүүлбэрүүдийг олон өнгө төрхтэй, тайзны бяцхан жүжиг мэт болгосон юм.

Ингээд Арменийн дуучин Саро Геворгян тав дахь үе шатны шилдэг оролцогчоор тодорлоо.

Харин Өмнөд Солонгосын “Kandis” хамтлаг хамгийн бага оноог авч, сүүл мушгиснаар төслөөс хасагдах болсон хэдий ч Казахстаны шүүгч, дуучин Жанар Дугалова гайхалтай шийдвэрийг гаргаснаар тус хамтлаг уралдаанаа үргэлжлүүлэхээр боллоо. 

“Kandis үзүүлбэрийнхээ үеэр өөрсдийнхөө нуугдмал авьяас чадварыг бүрэн илэрхийлж чадаагүй мэт санагдсан. Гэхдээ бид тэднээс акапелла дуулж өгөхийг хүсэхэд тэд үнэхээр чадвартай болохыг олж харлаа. Тэд оролцогчдын дунд цорын ганц хамтлаг тул шийдвэр гаргахад амаргүй байлаа. Долоо хоног бүр тэд жинхэнэ шоу үзүүлж, Казахстанд аль хэдийн шүтэн бишрэгчдээ олж авсан. Silk Way Star бол зөвхөн дууны уралдаан биш, уран бүтээлчдийн олон талын авьяас чадвар, боломжийг харуулдаг онцгой төсөл юм. Тиймээс зохион байгуулагч орны эрхээ ашиглан “Kandis”-ыг уралдаанд үлдээхийг хүсэж байна” гэж Жанар Дугалова хэлжээ.

Ийнхүү бүх оролцогч уралдаанд үлдэж, ирэх долоо хоногт үзэгчдийг шинэ үзүүлбэрээрээ гайхшруулахаар тайзнаа эргэн ирнэ.

Тавдугаар үе шатны дараах байдлаар Монгол, Казахстаны дуучид 572 оноогоор уралдааныг тэргүүлж байгаа бол Армени, Малайзын дуучид 570 оноогоор удаалж байна. 

  • Монгол — 572 оноо
  • Казахстан — 572 оноо
  • Армени — 570 оноо
  • Малайз — 570 оноо
  • Узбекистан — 562 оноо
  • Гүрж — 560 оноо
  • Хятад — 558 оноо
  • Тажикстан — 552 оноо
  • Киргиз — 538 оноо
  • Өмнөд Солонгос — 508 оноо

"Silk Way Star" тэмцээнийг бямба гараг бүрийн 20:00 цагаас "Jibek Joly" сувгаар, 20:30 цагаас "Silk Way TV" сувгаар дамжуулж байна.

“Silk Way Star” бол Азийн тивд болж буй ийм төрлийн анхны олон улсын дууны тэмцээн бөгөөд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос гэсэн 12 орны уран бүтээлчид өрсөлдөж байна.  

Олон улсын энэхүү төсөл нь тус бүр нь 100 гаруй минут үргэлжлэх 10 дугаараас бүрдэх бөгөөд казах, хятад, англи хэлээр цацагдаж байгаа юм.

Финалын шоу  ирэх 11 дүгээр сарын 22-нд болох ба Казахстаны “Jibek Joly” сувгаар болон оролцогч орнуудын гол телевизүүдээр шууд дамжуулна. Ялагчийг шүүгчийн оноо ба үзэгчдийн цахим саналыг 50/50 хувиар тусган тодруулна. Тус шоу дэлхий даяар 1 тэрбум гаруй үзэгчдэд хүрэх төлөвтэй байна.

Энэхүү шоуг Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийг цогцолбор болон "China Media Group" хооронд байгуулсан "Silk Way Star" олон улсын төслийг бий болгох гэрээний дагуу зохион байгуулж байна.

Эх сурвалж: Кazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 46 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 49 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 1 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 54 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 11 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 17 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 23 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 42 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 48 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 55 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 1 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 10 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 14 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 20 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 26 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 33 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 58 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top