x

Тейлор Свифтийн “The Life of a Showgirl” цомог түүхэн амжилт тогтоов

Америкийн алдарт дуучин Тейлор Свифтийн 12 дахь студийн цомог болох “The Life of a Showgirl” АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 4.002 сая хувь борлогдсоноор орчин цагийн хөгжмийн түүхэнд эхний долоо хоногтоо хамгийн их хувь зарагдсан цомог боллоо гэж “Luminate” компани мэдээлжээ. 

Тодруулбал, “The Life of a Showgirl” цомог нь 2015 онд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо АНУ-д 3.378 сая хувь борлогдсон Аделийн “25” цомгийн эзэмшиж байсан дээд амжилтыг эвдсэн байна. “The Life of a Showgirl” 10 дугаар сарын 3-нд худалдаанд гарсан биет цомгийн борлуулалт эхний долоо хоногтоо 3 479 500 хувьд хүрчээ.

Т.Свифт мөн “Billboard 200” шилдэг цомгуудын жагсаалтыг хамгийн олон буюу 15 удаа тэргүүлсэн соло уран бүтээлч болсон байна. Тэрбээр өмнө нь тус жагсаалтыг тус бүр 14 удаа тэргүүлж байсан Дрейк, Жей Зи нартай эн зэрэгцэж байжээ. Мөн Т.Свифт одоо “Billboard 200” жагсаалтыг 19 удаа тэргүүлж байсан “The Beatles” хамтлагийн ард бичигдэж байна.

Дуучин бүсгүйн хувьд дээд амжилтуудыг эвдэнэ гэдэг ховорхон тохиодог үйл явдал биш бөгөөд “The Life of a Showgirl” цомог нь худалдаанд гарсан даруйдаа түүхэн амжилтуудыг тогтоож эхэлсэн юм. Тухайлбал, уг цомог худалдаанд гарсан эхний өдрөө 2.7 сая хувь борлогдсоноор долоо хоногт хамгийн олон цомог борлуулсан өөрийн амжилтыг нэгхэн өдрийн дотор эвдсэн билээ.  

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 44 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 47 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 1 цаг 59 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 51 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 9 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 14 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 20 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 40 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 46 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 52 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 59 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 7 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 12 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 18 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 23 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 30 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 55 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top