x

“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн баг тэргүүн байр эзэллээ

Монгол Улсын соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих, алдаршуулах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн их наадам улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж, нийслэл Улаанбаатар хотын өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ.

Энэхүү фестивалийг ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц, Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд НЗДТГ, НСУГ хамтран гурван жил тутамд зохион байгуулдаг.  Энэ жил “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн үзлэг, их наадмыг хамтатган хоёр үе шаттайгаар улсын хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулав.

Энэ жилийн фестивальд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн нийт 1092 өвлөн уламжлагч, ардын авьяастан оролцсон бөгөөд “Эвийн тооноо өргөсөн нийслэл Улаанбаатар” баг нийт 74 төрлийн өвийг танилцуулан тэргүүн байранд шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Фестивалийн нэгдүгээр шатанд нийслэлийн есөн дүүргээс 329 өвлөн уламжлагч оролцсоноос 45 хүн хоёрдугаар шатанд шалгарсан. Улмаар үндэсний бүртгэлийн яаралтай хамгаалах шаардлагатай 16 өв, төлөөллийн бүртгэлийн 58 өв, нийт 74 өвийн төрөл, зүйлээр соёлын биет бус өвийг бүрэн илэрхийлж, олон улсын жишигт нийцсэн үзүүлэн тоглолт, ур чадвараар тус амжилтыг үзүүлсэн юм. Өвлөн уламжлагч нар язгуур урлаг, зан үйлийн тоглолт, уламжлалт гар урлал, мал маллах арга ухаан, монгол гэрийн урлал зэрэг долоон төрлөөр өвийн танилцуулга хийсэн нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, бие биелээч, өвлөн уламжлагч Х.Ням-Очир “Би Увс аймгийн Тариалан сумын Хотон угсаатны долоо дахь үеийн биелээч. Зургаан настайгаасаа бие биелгээ хийж эхэлсэн. Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивальд хотон биелгээ, галын тарни, Алтайн 13 овоо тахих заншил, хотон угсаатны найрын дуу зэрэг дөрвөн төрлөөр оролцож, багаараа тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Дэлхийн хэмжээний энэхүү фестиваль нь монгол түмний өв соёл, олон угсаатны урлагийн төрөл, дуу, биелгээ, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй үр өгөөжтэй наадам боллоо. Миний хувьд 30 гаруй шавьтай бөгөөд ирээдүйд олон улсын хэмжээний уралдаан, тэмцээнд амжилт гаргах мэргэжлийн өвлөн уламжлагчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Баянгол дүүргийн төлөөлөл, уртын дуучин, өвлөн уламжлагч М.Цэрэнпагма ““Нүүдэлчин’’ дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн их наадамд хурдан морины гийнгоо, исгэрээ, ардын дуу гэсэн гурван төрлөөр оролцож, тэргүүн байр эзэлсэндээ туйлын баяртай байна. Энэ наадам нь хүмүүс тэр бүр мэддэггүй соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлагчдыг алдаршуулж буй онцлогтой. Зохион байгуулалт нь маш цэгцтэй, өргөн цар хүрээтэй боллоо. Би Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажилладаг. Цаашид цэргүүддээ уртын дуу, исгэрээ, ардын дууг заан, өв соёлын талаар мэдлэг олгох хэрэгтэй юм байна гэж бодлоо” гэлээ.

БЗД-ийн төлөөлөл, бие биелээч, өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр “Би багадаа ээжээсээ бие биелгээ сурсан. 20 гаруй насандаа урлаг, соёлын байгууллагад ажиллаж, өдгөө 88 нас хүртлээ нийт 60 гаруй жил бие биелгээ хийж байна. Ховд аймагт олон хүүхэд, багачуудад биелгээ зааж, тайлан тоглолт зохион байгуулсан сайхан түүх бий. Манайх гэр бүлээрээ урлагийн авьяастай, удам дамжсан уран бүтээлчидтэй. Өнгөрсөн оны нэгдүгээр сард бид 55 хүний бүрэлдэхүүнтэй гэр бүлийн тайлан тоглолтоо хийсэн. Энэ бүхнийг эргээд бодоход үнэхээр бахархалтай байдаг. Мөн язгуур урлагийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон чухал ажлыг зохион байгуулж буй Соёлын яаманд талархал илэрхийлье” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 49 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 26 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 52 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 3 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 9 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 15 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 20 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 24 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 55 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 59 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 0 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 5 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 8 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 11 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 22 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 16 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 0 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 12 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 36 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top