x

Б.Янжиндулам Дэлхийн рекордыг шинэчлэлээ

Австрийн нийслэл Вена хотод болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-16 хооронд болж өнгөрлөө. Эх орноо төлөөлж Б.Янжиндулам оролцож таван минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекордыг шинэчлэн тогтоон, мөнгөн медаль хүртжээ.

Б.Янжиндулам энэ удаагийн ДАШТ-ийг Европын тамирчдын дунд болсон гэдгээр нь онцолжээ. Мөн зарим орны тамирчид тэр дундаа монголчууд визний бэрхшээлтэй байдгаас уг тэмцээнд тэр бүр оролцож чаддаггүй байна. Үүнээс гадна тэмцээний талаарх зурагт хуудсанд Монголын туг байгаагүйгээс гадна зохион байгуулагч нараас “хорлон сүйтгэх ажиллагаа” явуулж, анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байсан гэж Б.Янжиндулам өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Б.Янжиндулам өөрийн Facebook хуудсандаа: Харамсалтай нь, саяны энэ тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү "алагчлал, бухимдал, гомдол гуниг" боллоо. Учир нь юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад "визний бэрхшээл"-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд өндөр чансаатай тамирчид оролцож чадсангүй.

Хоёрдугаарт, ой тогтоолтын тэмцээн бол сэтгэл санааны маш тайван байдалд анхаарлаа онц сайтар төвлөрүүлж байж л амжилт гаргадаг спорт гэдгийг мэдсээр байж зарим нэг тэмцээн зохион байгуулагч санаатайгаар "хорлон сүйтгэх ажиллагаа" явууллаа гэж би үзэж байна.

Жишээлбэл "хуудсаа 1 секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа" гэх мэтийн хөгийн шалтаг тавин "мөрдөн байцаалт" явуулж байна гэж чухал тэмцээний өмнөхөн сэтгэл санааны дайралт хийж ухаан санаа хямраах ажиллагааг удаа дараалан явууллаа. Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзэж мэдээжийн үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо.

Тэдний зурагт хуудсууд дээр Монголын туг ч байгаагүй! Саяны тэмцээн хэдийгээр "дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" нэртэй боловч бараг европын тэмцээн болчихлоо. Энэ бүхнээс үүдээд 2 зүйлийг хэлмээр байна.

Монгол улсын засгийн газар тамирчдаа гадаадад тэмцээнд оролцуулах тал дээр өөрсдийн дэмжлэгээ дипломат шугамаар өгч байгаасай. Тэмцээнд оролцох явцад гарч болзошгүй "алагчлах" явдалд хаанаас ирсэн хэн ч бай өртөх магадлалтай тул тэмцээний дүрмийг тодорхой болгож, тамирчдыг зохиомол шалтгаанаар ингэж үндслэлгүй дарамт үзүүлж тэмцээний үр дүнд нөлөөлөхийг цаашдаа дүрмэндээ хорих хэрэгтэй" хэмээн бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 1 цаг 20 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 1 цаг 22 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 1 цаг 23 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 1 цаг 24 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 1 цаг 29 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 1 цаг 30 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 2 цаг 19 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 2 цаг 20 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 2 цаг 27 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 28 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 2 цаг 31 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 3 цаг 23 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 3 цаг 25 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 3 цаг 26 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 28 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 3 цаг 29 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 3 цаг 30 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 18 цаг 42 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 18 цаг 46 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 18 цаг 46 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top