x

Монгол кино урлагийн 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Төрийн ордонд болно

Монголд кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгээс мэдээлэл хийв.

1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол Улсад кино бүтээх үйлдвэр байгуулах тухай зарлиг гарсан түүхтэй. Тиймээс Монголын кино урлагийн салбарын 90 жилийн ойд зориулсан үйл ажиллагааг  зохион байгуулахаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг гаргажээ. Хэсгийг Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал ахалж, нийт зургаан гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Кино урлагийн салбарын ойн хүрээнд энэ сарын 29-нд Төрийн ордонд хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болсныг мэдээлэв. Энэ талаар “Нэгүн” студийн захирал С.Ангараг ярихдаа “Ойн хүндэтгэлийн тоглолтод үе үеийн 800 гаруй уран бүтээлч оролцохоор төлөвлөсөн. Мөн 21 аймгийн кино урлагийн салбарын бүтээлчдийг төлөөлөл болгон оролцуулахаар бэлдэж байна. Хүндэтгэлийн тоглолт хоёр хэсэгтэй. Эхлээд Морин хуурын чуулга монгол киноны уран бүтээлээс толилуулна. Энэ үеэр тухайн уран бүтээлийн зохиомжит жүжгийг үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн “Баянмонгол” чуулгынхан 1970-1980 оны орчимд гарч байсан киноны уран бүтээлээс сонирхуулна. Үүнээс гадна орчин цагийн буюу 2000 оноос хойш олонд хүрсэн киноны дуунуудыг хүргэнэ” гэв.

Монгол киноны өдрийг тохиолдуулан өнөөдөр Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг хуучны болон орчин цагийн дөрвөн киног үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ. Түүнчлэн постерын уралдаан зарлаж, 90 жилийн түүхийг эмхэтгэсэн ном гаргахын сацуу монгол киног бүртгэлжлүүлэх ажлыг эхлүүлсэн байна. 

Ташрамд дурдахад, Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 24-ны 103 дугаар тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 11-нийг “Үндэсний ино урлагийн өдөр” болгохоор тогтсон байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 44 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 47 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 0 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 52 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 10 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 15 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 21 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 41 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 47 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 53 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 0 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 8 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 13 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 19 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 24 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 31 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 56 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top