x

Төрийн албан хаагчдад олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг шинэчиллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Өнөөдрийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх зорилгоор:

-  Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс

-  Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл

-  Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл

-  Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл

-  Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталлаа.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг нь харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодно.

Төрийн алба хаасан хугацаа

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/

6-10 жилд

5

11-15 жилд

10

16-20 жилд

15

21-25 жилд

20

26 ба түүнээс дээш

25

Мөн ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажилласан, нийтээр амрах баярын өдрүүд, бямба, ням гарагт ажилласан албан хаагчийг нөхөж амруулаагүй бол нэмэгдэл хөлс олгож байх юм.

Төрийн үйлчилгээний албан хаагчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-нийөдрөөс дагаж мөрдөх юм.

Бусад журмыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр Засгийн газар шийдвэрлэлээ.

Энэ дагуу төрийн албан хаагчдад докторын зэрэг, профессорынцолны нэмэгдлийг дор дурдсан хувиар бодож олгоно.

Эрдмийн зэрэг, цол

Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь

Шинжлэх ухааны доктор

20

Профессор цол

10

Боловсролын докторын зэрэг

15

Дэд профессор цол

5

Төрийн үйлчилгээний албан хаагчид шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож ур чадварын нэмэгдлийг сар бүр олгоно. 

Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20хувиар бодож олгож байхаар боллоо. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн заах аргач багш 10, тэргүүлэх багш 15, зөвлөх багш 20 хувийн нэмэгдэл авна гэсэн үг юм.

Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20хувиар бодож сар бүр олгоно.   Орон нутгийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид аймгийн төвийн суманд 8-10, хөдөөгийн суманд 10-15хувиар тооцож олгохоор боллоо.

“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүйтэн нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон ажил хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

Харин аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник болон сүрьеэгийн лавлагаа лабораторид ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, асрагчид үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгож байхаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 1 цаг 17 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 1 цаг 19 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 1 цаг 20 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 1 цаг 21 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 1 цаг 26 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 1 цаг 27 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 2 цаг 16 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 2 цаг 17 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 2 цаг 24 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 25 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 2 цаг 28 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 3 цаг 20 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 3 цаг 22 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 3 цаг 23 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 25 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 3 цаг 26 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 3 цаг 27 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 18 цаг 40 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 18 цаг 43 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 18 цаг 43 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top