Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амрааж, цэвэр агаар, хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулна.
Амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар 409 ба үүнээс доош оноотой өрхийн эхчүүд хүүхдүүдийн хамтаар төлбөр төлөхгүйгээр хамрагдана. Урьдчилсан судалгаагаар 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамтаар / 0-5 нас / хамрагдахаар байна.
Энэ асуудлыг баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийднэ гэж Засгийн газрын хэвлэлийн албаны дарга цахим хуудастаа бичжээ.
Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.



