x

20 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг илрүүлж, шүүхээр шийдвэрлэжээ

Одоогоос 20 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг илрүүлж, шүүхээр шийдвэрлэжээ. 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 56 тоотод иргэн Б нь бусдад 49 удаа хутгалуулж, нас барсан хэрэг гарсан. Дээрх хэрэгт 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байна.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдийг Цагдаагийн хэлтсүүдээс татаж хянахдаа дээрх хэргийн ажиллагааг  сэргээж,  "тухайн үед хэргийн газраас бэхжүүлэн авсан  гарын мөрөнд дахин дүгнэлт гаргуулах” тухай даалгавар бичиж хүргүүлсэн байна.

Даалгаврын дагуу дүгнэлт гаргуулахад нэг ширхэг мөр нь А.Н гэгчийн  баруун гарын эрхийн хурууны дардастай тохирсон тул хяналтын прокурор Н.Ням-Очир хэргийн газраас бэхжүүлэгдсэн зарим эд мөрийн баримтуудаар харьцуулсан дүгнэлт гаргуулах тухай даалгавар бичиж, дүгнэлт гаргуулжээ.

Дүгнэлтээр дээрх гэмт хэргийг урьд нь 6 удаагийн ял шийтгэлтэй А.Н үйлдсэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг нийслэлийн Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хамтарсан ажлын хэсэг явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийг А.Н үйлдсэн болох нь тогтоогдож, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 19 жил 11 сар 13 хоног хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. А.Н нь дээрх хүн амины хэргийг үйлдсэнээс хойш 4  удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь тогтоогджээ. Ийнхүү олон жил илрээгүй байсан онц хүнд хэргийг прокурор хяналтаараа илрүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Улсын ерөнхий прокурорын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 1 цаг 19 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 1 цаг 21 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 1 цаг 22 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 1 цаг 23 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 1 цаг 28 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 1 цаг 29 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 2 цаг 18 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 2 цаг 19 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 2 цаг 26 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 27 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 2 цаг 30 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 3 цаг 22 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 3 цаг 24 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 3 цаг 25 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 27 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 3 цаг 28 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 3 цаг 29 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 18 цаг 41 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 18 цаг 45 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 18 цаг 45 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top