x

Селена Гомез, Бенни Бланко нар Санта-Барбара хотод хуримлав

Америкийн поп од, жүжигчин Селена Гомез хөгжмийн продюсер Бенни Бланкотой Калифорни муж улсад хуримлажээ.

С.Гомез “Instagram” хуудсандаа өөрөө цагаан өнгийн задгай мөртэй даашинз, Б.Бланко хар өнгийн хослол өмссөн зургуудыг цагаан зүрхэн эможинуудын дунд “9.27.25” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.

Санта-Барбара хотод өнгөрсөн бямба гарагт болсон хуримын ёслолд дуучин, ая зохиогч Тейлор Свифт, жүжигчин Пол Радд, С.Гомезын тоглосон “Only Murders in the Building” цувралд дүр бүтээсэн Стив Мартин, Мартин Шорт зэрэг 170 орчим зочин хүрэлцэн ирсэн талаар “Vogue” загварын сэтгүүлд бичжээ.

С.Бланко сүйт бүсгүйнхээ нийтэлсэн зургуудын доор “Бодит амьдрал дээрх эхнэр минь” хэмээн бичсэн байна. Өдгөө 33 настай С.Гомез, 37 настай Б.Бланко нар нэг жилийн турш болзсоны эцэст 2024 оны 12 дугаар сард сүй тавьсан юм. Тэд өмнө нь хэд хэдэн хөгжмийн төсөл дээр хамтран ажиллаж байлаа.

Хос хоёр хайрынхаа түүхийг өгүүлсэн “I Said I Love First” нэртэй цомгоо энэ оны гуравдугаар сард гаргасан юм. Тэд өмнө нь 2015 онд “Same Old Love”, “Kill Em with Kindness” хэмээх хит дуунууд, 2019 онд Tainy, J Balvin нартай хамтран “I Can't Get Enough” дуугаа гаргаж байжээ.

С.Гомез 2000-аад онд хөгжмийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө “Disney” сувгийн “Wizards of Waverly Place” цувралд тоглож байсан юм. Тэрбээр саяхан “Emilia Perez” кинонд Жессика Дел Монтегийн дүрийг бүтээсэн билээ. Харин Б.Бланкогийн хувьд 2018 онд “Friends Keep Secrets” нэртэй цорын ганц бие даасан студийн цомгоо гаргаж байсан бөгөөд Кэти Перри, Бритни Спирс, Кеша зэрэг алдартай уран бүтээлчдэд дуу туурвиж өгдөг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 45 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 48 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 1 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 53 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 10 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 16 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 22 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 42 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 48 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 54 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 1 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 9 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 14 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 19 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 25 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 32 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 57 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top