x

Францын довтлогч Дембеле улирлын шилдэг хөлбөмбөгчин боллоо

“Пари Сен-Жермен” болон Францын шигшээ багийн довтлогч Усман Дембеле “France Football” сэтгүүлээс улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (Ballon d'Or) шагналын эзэн боллоо.

Хоёрдугаар байрыг “Барселона” болон Испанийн шигшээ багийн залуу тоглогч Ламин Ямал эзэлжээ. Энэ оны долоодугаар сард 18 нас хүрсэн тэрбээр Раймон Копагийн нэрэмжит (21-ээс доош насны) оны шилдэг залуу хөлбөмбөгчинд олгодог шагналыг хүртлээ. Санал хураалтад гуравдугаар байрыг ПСЖ-гийн хагас хамгаалагч, португал тоглогч Витинья эзэлсэн байна.

Өдгөө 28 настай Усман Дембеле өнгөрсөн улиралд ПСЖ-гийн бүрэлдэхүүнд Францын аварга шалгаруулах тэмцээн, цомын түрүүг уламжлал ёсоор хүртсэнээс гадна Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомд түрүүлж, мөн клубүүдийн дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний финалд шалгарчээ. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн зургаа дахь франц тоглогч боллоо. Түүнээс өмнө Раймон Копа (1958), Мишел Платини (1983, 1984, 1985), Жан-Пьер Папен (1991), Зинедин Зидан (1998), Карим Бензема (2022) нар хүртэж байсан юм.

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн төрөлд “Алтан бөмбөг” шагналын эзнээр “Барселона” багийн тоглогч Айтана Бонмати гурав дахь удаагаа тодорлоо. Оны шилдэг эмэгтэй дасгалжуулагчид олгодог Йохан Кройффын нэрэмжит шагналыг Английн шигшээ багийн нидерланд дасгалжуулагч Зарина Вигман, Лев Яшины нэрэмжит шагналыг хаалгач Ханна Хэмптон хүртсэн бол эмэгтэйчүүдийн оны шилдэг клубээр Аваргуудын лигт түрүүлсэн Лондоны "Арсенал" шалгарчээ.

Шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар Аваргуудын лигийн аварга ПСЖ багийн испани дасгалжуулагч Луис Энрике тодорчээ.

Шилдэг эрэгтэй хаалгачаар Италийн аварга Жанлуижи Доннарумма шалгарсан байна. Энэ улиралд "Манчестер Сити"-д шилжиж ирсэн тэрбээр өнгөрсөн улиралд ПСЖ-гийн бүрэлдэхүүнд гайхалтай тоглолт үзүүлснийхээ төлөө Л.Яшины нэрэмжит шагналыг хүртэж байсан юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 15 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 16 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 16 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 18 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 22 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 24 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 26 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 32 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 34 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 1 цаг 55 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 2 цаг 2 мин Нийтийн албанд нэр дэвшсэн 479 иргэний мэдүүлгийг АТГ шалгалаа 2 цаг 3 мин Өчигдөр цагдаагийн 102 дугаарт 1920 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 5 мин СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 7 мин “Тэнгэр шүргэсэн барилга дээрх үдийн хоол” гэрэл зургийн түүх 2 цаг 11 мин Найман олимп дараалан эрхээ авсан Монголын цаначид “Скай резорт”-д бэлтгэлээ базааж байна 2 цаг 40 мин Роб Райнерийн хүүг эцэг эхээ хөнөөсөн хэрэгт буруутган баривчилжээ 2 цаг 45 мин Украинд олгох аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцэв 2 цаг 48 мин Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 3 цаг 50 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 3 цаг 53 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top