x

Гамшигт өртсөн 6405 өрхөд 2.3 тэрбум төгрөгийн тусламж хүргэжээ

Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал болж, энэ оны ажлаа дүгнэн ирэх оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 онд гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулсан байна. Зуд, үерийн гамшигт өртсөн 6405 өрхөд 2.3 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.

Мөн гамшгийн эрсдлийг даван туулах олон нийтийн чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн-Монгол байгууллагатай хамтран 1200 гаруй хүнийг бэлтгэсэн, эмзэг байдлыг бууруулах, эрүүл мэндийг дэмжих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн ажилд хүүхэд залуус, сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн байна.

Хурлын үеэр БСШУС-ын, Эрүүл мэндийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдууд болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Улаан загалмайн нийгэмлэг төрд нэмэлт хүч болж хүмүүнлэгийн салбарт ажиллах үүргээ сайн биелүүлж байгаа гэж Зөвлөлийн хурлаас үзлээ. Өнгөрсөн долоодугаар сард Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахад сайн дурын 250 хүнээ оролцуулсан Улаан загалмайн нийгэмлэгт Зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Цаашид хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг Улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Иймээс нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт тусгаж байх үүргийг бүх түвшинд биелүүлэхийг анхаарууллаа.

Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл нь хүмүүнлэгийн чиглэлээр төр, Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.        

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 1 цаг 17 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 1 цаг 19 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 1 цаг 20 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 1 цаг 21 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 1 цаг 26 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 1 цаг 27 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 2 цаг 16 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 2 цаг 17 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 2 цаг 24 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 25 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 2 цаг 28 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 3 цаг 20 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 3 цаг 22 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 3 цаг 23 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 25 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 3 цаг 26 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 3 цаг 27 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 18 цаг 40 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 18 цаг 43 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 18 цаг 44 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top