x

Ерөнхийлөгч Х.Баттулга оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүдийг дэмжихээ илэрхийлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга Малайз улсын Куала Лумпур хотод  болсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачуудтай уулзаж, баяр хүргэлээ. 

Энэхүү тэмцээнд 40 орны 3000 гаруй хүүхэд өрсөлдсөн байна. Манай улсаас тус тэмцээнд 53 хүүхэд оролцож, нэг ГРАНД ЧАМПИОН, 16 ЧАМПИОН, 20 АЛТАН ЦОМ, 10 МӨНГӨН ЦОМ нийт 47 шагнал хүртжээ. Энэ нь Монголын оюуны спортын түүхэнд гарч байгаагүй өндөр амжилт юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр хүүхдүүдэд болон тэдний багш, эцэг, эхчүүдэд хандан юун түрүүнд оюуны спортын төрлөөр бахдам амжилт гаргасанд нь баяр хүргээд:

“Олон улсын чанартай тэмцээнд 2012 оноос хойш оролцож, амжилт нь улам өссөөр байгаад талархаж байна. Цаашдаа ч та бүхний гаргах амжилт нэмэгдэх байх. Нийгэмд хар бараан мэдээлэл ихтэй байгаа энэ үед та бүхний амжилт гэрэл, гэгээ нэмж байна.

Ой тогтоолт, соробан сампин, цээж тоолол, шатар зэрэг оюуны спорт төдийгүй, хими, физик, математикийн олимпиадаар ч тэр монгол хүүхдүүд сүүлийн үед маш сайн амжилт гаргаж байгаа. Түүнчлэн манай залуусыг мэдээллийн технологийн дэлхийн томоохон компаниуд инженер, боловсон хүчнээрээ авч ажиллуулах сонирхолтой болж байгаа нь мөн сайн мэдээ юм.

Энэ юуг харуулж байна гэхээр монгол хүний оюуны чадамжийг илтгэхээс гадна, оюун ухааны чиглэлээр бидэнд ямар их боломж бололцоо байгааг харуулж байна. Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс оюуны спортыг дэмжиж, ялангуяа бяцхан, өсвөр насны хүүхдүүдийг дэмжиж ажиллахаа та бүхний өмнө илэрхийлж байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын тэмцээнд хүүхдүүдийг оролцуулахын тулд замын зардал, байр, хоол зэргээр чамгүй зардал гардгийг дурдаад гадаад улсад болох тэмцээнд оролцоход нь тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхээ амлав.

Мөн хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, эрдэм номтой болгож буй багш, эцэг эхчүүдэд талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачууд Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрсдийгөө танилцуулж, гаргасан амжилтынхаа талаар ярьж өгсөн юм. Мөн тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийн эцэг, эх Ерөнхийлөгч Х.Баттулгатай оюуны спортын хөгжлийн асуудлаар ярилцав.

Тухайлбал, “Toya” хүүхэд хөгжлийн академийн захирал Т.Туяа “Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудын оюуны спортыг дэмжин биднийг хүлээн авч уулзсанд баярлалаа. Би математикийн багшаар 36 дахь жилдээ, соробан сампин заагаад 10 гаруй жил болж байна. “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс чансаагаараа дэлхийд 1-т бичигдсэн. Маш олон хүүхдэд цом хүртлээ. Баяртай байна” гэсэн юм.

Мөн Д.Бадамгарав “Би хоёр ихэр хүүгээ 5 настайгаас нь хичээллүүлсэн. Анх удаа тэмцээнд яваад хүүхдүүд маань амжилт гаргасанд баяртай байна. Гэхдээ хэдхэн багш, эцэг эхийн толгойн дээр санхүүгийн маш их дарамт ирдэг. Бор зүрхээрээ хүүхдүүдээ авч яваад өндөр амжилт гаргадаг байсан. Энэ амжилт өсөж дэлхийд нэгт бичигдэж байна. Ирэх жилээс эхлэн таниас тодорхой хэмжээний дэмжлэг авч уралдаан, тэмцээнд оролцох болсондоо туйлын баяртай байна” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга “Цээжил тоолол-Соробан сампин”-гийн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон сурагчидтай дурсгалын зураг авахуулав.

Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 1 цаг 20 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 1 цаг 24 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан БАЯЛАГ ба ЯДУУРАЛ
Top