x

УБТЗ-ын зарим орлогч даргыг шинээр томиллоо

“УБТЗ” ХНН-ийн Хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал өнөөдөр боллоо.

Хуралд Оросын талаас “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал  О.В. Белозёров, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С. Мишарин,  “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, ОХУ-ын Төмөр замын тээврийн агентлагийн тэргүүн В.Ю.Чепец,  “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, “Оросын төмөр замууд” НХН-ийн Татахын захиргааны ерөнхий инженер О.В.Чикиркин, Монголын талаас УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл, “УБТЗ“ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, ЗТХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ, “УБТЗ“ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хурлаар УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төв коридорын суурь бүтцийн зарим хэсгийг шинэчлэх асуудал, тус нийгэмлэгийн 2018 оны ачаа болон зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг тодотгох, 2019 оны төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

“УБТЗ” ХНН-ийн оросын талын хувь нийлүүлэгч “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров УБТЗ-ын ажлыг дүгнэж хэлэхдээ “Оросын төмөр замуудын үзүүлээгүй гайхалтай амжилтыг УБТЗ хоёр жил дараалан үзүүлж байгаад би үнэхээр их бахархаж байна.” гэлээ.

Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын зарим орлогч дарга нарыг шинээр томилов. УБТЗ-ын Тээвэр хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргаар Г.Ганболдыг, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболдыг томиллоо.

УБТЗ ХНН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 8 цаг 55 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 9 цаг 51 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 12 цаг 43 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 13 цаг 1 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 15 цаг 12 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 15 цаг 24 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 15 цаг 33 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 15 цаг 47 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 15 цаг 52 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 16 цаг 11 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 16 цаг 30 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top