x

Сөнөсөн хотын сүүлчийн иргэн

Сайн байна уу ? Би яг одоо үхэж явна. Миний гэр бүл, үр хүүхэд бүгд угаартаж үхсэн. Энэ хотод би ганцаараа үлдлээ, одоо юу болсон талаар ярьж өгье.

Хүн бүр мэдэж байсан. Яагаад гэвэл хүн болгон л утаа ямар аюултай талаар яриад байсан юм. Зурагтаар ч яриад л, төр засаг ч яриад л ... Гэхдээ би одоо ойлгож байна хэн ч үнэндээ МЭДЭХГҮЙ байсан юм билээ. Утаа ямар аюултай гэдгийг. Мэлхийг чанаж байхад үхэж байна гэдгээ огт мэддэггүй эцсийн амьсгал хураах мөчид л тэр нэг муухай дуугараад үхдэг юм гэсэн. Энэ хотын хүмүүс бүгд л тэгэж үхлээ. Хэн ч маск зүүсэнгүй, хэн ч энэ хотыг орхисонгүй, ядаж хүүхдээ хамгаалсангүй. Бид агааршүүгч авч болох байсан мөнгөөрөө шинэ жилийн баяр тэмдэглэсэн, бид маск авч зүүх мөнгөөрөө хор авч гударсан.

Яг л бүслэгдсэн мэт 4 уулын дунд ямар ч салхигүй үүрээр, яг л тэр зураглал бидэнд энэ аюулыг өглөө бүр сануулж байсан. Өглөө болгон Энхтайваны гүүр даваад ажил руугаа алхаж явахад зөвхөн гадаад хүмүүс л маск зүүчихсэн нэг ч Монгол хүн масктай харагддаггүй байлаа. Хаяа хаяа тэднийгээ шоолно. Энэ урт насална аа гэх мэтээр. Тийм ээ тэд урт наслах байх бид ямар ч байсан амьдарч болохоосоо хэд дахин бага насаллаа. Хүүхдүүд энд тэндгүй ухаан алдаж унаад бидэнд сануулга өгөөд л байсан, гэхдээ арай ч үхчихгүй байлгүй гэж явсаар хорвоог орхисоон.

Дайн Сирит болоогүй ээ. Дайн энэ хотод болсон. Хөлдөж үхэх угаартаж үхэхийн зааг дээр тэмцсээр байгаад үхлээ дээ манай хотынхон. Хэдэн мянган Монгол хүүхэд хорвоогийн нарыг харж чадалгүй эхийнхээ хэвлийд эндсэн дээ. Геннисийн номонд дэлхийн хамгийн олон хүн нэг дор цуглаад сайн дураараа өөрсдийгөө угаартуулж алсан гэвэл бид тооцогдох байх.

Төр засаг уу ? Тэд яахав дээ ихэнхи нь амьд үлдсэн дээ. Тэд хэдэн жилийн өмнөөс гэр бүлээ энэ улсаас нүүлгэчихсэн зугтахдаа бэлдээд байж байсан юм билээ. Тэдний хамгийн том гэм нүгэл бол ҮНЭНИЙГ НУУСАН. Одоо та нар үхнэ, бид юу ч хийж чадахгүй хийхийг ч хүсэхгүй байна, онцгой байдал энэ тэр гамшгийн түвшинд хүрч байж л зарлагдах учиртай, арай ч гамшгийн хэмжээд хүрчихээгүй байна, удахгүй хавар боллоо, тэгээд Монгол хүн буян заяагаараа болно доо болно хар малнууд, эргүү тэнэг үхэр Монголчууд минь ! хэмээн өдөр бүр чихэнд минь шивнэдэг байв.

Би энэ хотын амьд гарсан сүүлчийн хүн. Утаа гаргах ч хүнгүй болсон учраас би яахав амьд үлдэх л юм шиг байна. Гэхдээ одоо амьдраад ч яахав дээ

Ч.Ганжавхлан /Лантуун Дохио ТББ/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 1 цаг 17 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 1 цаг 19 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 1 цаг 20 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 1 цаг 21 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 1 цаг 26 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 1 цаг 27 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 2 цаг 16 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 2 цаг 17 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 2 цаг 24 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 25 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 2 цаг 28 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 3 цаг 20 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 3 цаг 22 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 3 цаг 23 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 25 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 3 цаг 26 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 3 цаг 27 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 18 цаг 39 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 18 цаг 43 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 18 цаг 43 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top