x

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг судлан тогтоож,  үйл ажиллагааг нь зогсоох, газрыг чөлөөлөх, газрын эрхийг хүчингүй болгох арга хэмжээг авлаа.

Дээрх 40 иргэн, хуулийн этгээдээс 22 нь  өмчлөх, 16 нь эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, хоёр иргэн хуулийн этгээдийн нэр дээр газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Зөрчил арилгаж, ил задгай авто худалдаа эрхлэхийг зогсоох тухайн мэдэгдэл хүргүүлснээр долоон иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаагаа зогсоолоо.

Мөн Баянгол дүүргийн Дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” ХХК буюу “1000 машины зогсоол”-ын авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлсөн.

Мөн шаардлага биелүүлээгүй зургаан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 1 цаг 19 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 1 цаг 21 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 1 цаг 22 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 1 цаг 23 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 1 цаг 28 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 1 цаг 29 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 2 цаг 18 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 2 цаг 19 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 2 цаг 26 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 2 цаг 27 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 2 цаг 30 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 3 цаг 22 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 3 цаг 24 мин УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгойн асуудлаар хуралдав 3 цаг 25 мин Газар зүйн нэрийг монголчлох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 27 мин Булган аймгийн Орхон суманд 3.9 магнитудын газар хөдлөлт болов 3 цаг 28 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 3 цаг 29 мин Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 18 цаг 42 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 18 цаг 45 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 18 цаг 46 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top