Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод болсон соробан сампин, цээж тооллын Дэлхийн аварга шалгаруулах XXIII тэмцээнд Монгол Улсаас нийт 53 сурагч оролцож дэлхийн 40 орны 3000 орчим сурагчтай өрсөлдсөн байна. Энэ тэмцээнээс Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн нэгдүгээр ангийн сурагч 6 настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал, Дорноговь аймгийн Эрдэнэчулууны Амартөгс нар түрүүлж Дэлхийн аварга болжээ. Мөн Батбаярын Элбэг “алтан цом” хүртсэн бол Дарханы Г.Жамьянмядаг, дорноговийн Д.Нарангуа нар “Мөнгөн цом” хүртсэн байна.
Зургаан настай охин Сорбон сампингийн Дэлхийн аварга боллоо
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.



