Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
09:00 цагт: Яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан нэгдсэн сургалт болно.
МУИС-ИЙН НОМЫН САН
09:00 цагт: “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” шинжлэх ухааны лекц өдөрлөг болно.
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН
09:00 цагт: Баянгол дүүргийн иргэдэд эрүүл, таатай, амар тайван, аюулгүй амьдрах нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах, салбар бүрийн нийгмийн ажилтнуудын манлайлал, санаачлага, нягт хамтын ажиллагаа, ур чадварыг дээшлүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх улмаар нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд нийгмийн ажилтнуудын бүтээлчээр оролцох хандлагыг идэвхижүүлэх зорилго бүхий “Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн” Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны бага зааланд болно.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
10:30 цагт: НМХГ-ын таван давхрын хурлын танхимд шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, мэдээлэл хийнэ. Утас:91887887
ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал B1 давхрын мэдээллийн танхимд болно.
Энэ сарын онцлох мэдээ: Дундаж цалингийн III улирлын мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
11:00 цагт Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд Зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдана.
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Нобелийн хүүхдийн сантай хамтран зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг энэ оны гуравдугаар сарын 26-аас энэ сарын 1-ний өдрийг хүртэлх найман сарын хугацаанд хэрэгжүүлэн ажилласан. Тус төсөлд төвийн 6 дүүргээс тус бүр тав нийт 30 гэр бүлийг сонгон хамруулсан бөгөөд зорилтот 30 өрхийн 118 хүүхэд 38 том хүн нийт 156 хүнд 8 сарын хугацаанд 27 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж ажиллаж үр дүнгээ үнэлж байна.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Хөдөлмөрийн үндэсний намаас УИХ-ын гишүүдэд Хөрөнгө орлогын мэдүүлэг дэх "Орлогоо нотол" гэж шаардан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 99063282



