x

Буйд, харь нутгаар...

Японы нэрт зохиолч Мүраками Харүки тэртээ 1990, 2000-аад онд Мексик, Япон, Америк, Хятад, Монгол зэрэг орнуудаар аялсан аяллын тэмдэглэлээ 辺境·近境 буюу “Буйд, харь нутгаар” нэртэйгээр ном болгон хэвлүүлж байв. Онцлууштай нь, зохиолч Дорнод аймгийн нутагт, Халхын голын байлдаан болсон газарт очсон тухайгаа “Номунханы төмөр оршоох газар” бүлэгтээ өгүүлсэн юм.


Буйд, харь нутгаар...

 Японы нэрт зохиолч Мүраками Харүки тэртээ 1990, 2000-аад онд Мексик, Япон, Америк, Хятад, Монгол зэрэг орнуудаар аялсан аяллын тэмдэглэлээ 辺境·近境 буюу “Буйд, харь нутгаар” нэртэйгээр ном болгон хэвлүүлж байв. “Хэчнээн хол газар явлаа ч, үгүй ээ, хэчнээн хол явбал явахын хэрээр бид тэндээс нээж харах зүйл бол зөвхөн өөрөө өөрсдийгөө л юм байна гэсэн сэтгэл төрсөн билээ” хэмээн тэрээр тухайн газар орноос мэдэрсэн мэдрэмж, тэндхийн байдлыг өөрийн өнцгөөс, тун ч сонирхолтой зураглан, хөврүүлж, гол нь “яг байгаагаар нь” бичжээ.

Онцлууштай нь, зохиолч Дорнод аймгийн нутагт, Халхын голын байлдаан болсон газарт очсон тухайгаа “Номунханы төмөр оршоох газар” бүлэгтээ өгүүлсэн юм. 

Мүракамигийн энэхүү “Буйд, харь нутгаар” аян замын тэмдэглэл ном “Нэпко” хэвлэлийн газраас, Очирхүүгийн Жаргалсайханы орчуулгаар тун удахгүй уншигчдад хүрэх бөгөөд урьтал болгож төрсөн нутаг руугаа ганцаар алхсан тухай “Кобэ хүртэл алхсан нь” тэмдэглэлээс нь хүргэж байна. 

КОБЭ ХҮРТЭЛ АЛХСАН НЬ

1997 оны 5-р сар. Ганцаараа Нишиномиягаас Кобэ хүртэл алхлаа. Ямар ч байсан нэг удаа алхмаар санагдаад байсан юм. Энэ бол түүнийхээ дараа хаа нэгтээ хэвлүүлэх юм гэсэн ямар нэг зүйл байхгүй, өөрөө өөртөө бичиж буй өгүүлэл агаад эцсийн дүнд үүнийг гаргах газраа ч бодож олоогүй чигээрээ энэ номд оруулахаар болсон билээ. Төрсөн нутгийнхаа тухай бичнэ гэдэг маш хэцүү байдаг. Шарх авч байсан нутгийнхаа талаар бичих нь бүүр ч амаргүй. Үүнээс цааш хэлэх ёстой зүйл үгүй. Мацүмүра Эйзо араас, миний алхсан газрыг мөшгөсөөр зураг авч өглөө.

НЭГ

Нишиномия хавиас Кобэ Санномия хүртэл ганцаараа цаг хугацаа зарцуулан алхаад үзье гэсэн санаа төрсөн нь энэ жилийн 5-р сард билээ. Санаандгүй хоногоор Киоторуу явах ажил гарч, тэр эрчээрээ Нишиномия хүртэл явлаа. Нишиномиягаас Кобэ хүртэл зайг газрын зургаас харвал 15 км орчим байдаг. Ерөөсөө “энүүхэн энд” гэхээр ч зай бас биш, явган явахад өөртөө итгэл байна, бас алхаад явахад тэгтлээ хэцүүдээд байх зам бас биш юм. 

Миний үндсэн харьяалал Киотод төрсөн хэдий ч дараахан нь Хёого мужийн Нишиномия хотын Шюүкүкава гэдэг газар шилжээд удалгүй зэргэлдээх Ашияхот руу нүүж, арваад насныхаа тэн хагасыг тэнд өнгөрөөсөн юм. Ахлах сургуулиа Кобэгийн уулан дунд байж улмаар айлчилж очдог газар нь мэдээж хэрэг Кобэгийн downtown болох Санномия хавь билээ. Ийм байдалтайгаар “Ханшин бүс нутгийн жаал хүү” сонгодог утгаараа бий болсон юм. Тэр үеийн Ханшин бүс нутаг (мэдээж хэрэг одоо ч тийм) гэдэг бага наснаас өсвөр насыг үдэхэд нэлээн аятайхан газар байлаа. Нам гүм, тайван, яахын аргагүй эрх чөлөөтэй уур амьсгалтай, далай, уул гэх мэт байгалийн дунд, бас хажуухан талд нь их хот байдаг. Концерт үзэхээр явах, хуучин номын санд хямдхан цаасан уутыг дүүргэж, жааз хөгжмийн мухлагт ороод зүүрмэглэж, ART SPOT орж Nouvelle Vague-ийн киног хүртэл үзэж чадаж байсан билээ. Европ хувцас гэхэд мэдээж VAN жакет өмсдөг байлаа. 

Гэвч их сургуульд ороод Токио руу явж, тэнд гэрлэж, ажил эрхэлж, тэгээд л Ханшин бүс рүүгээ буцаагүй юм. Хааяа нутаг руугаа явах нь явдаг ч ажлаа дуусгаад шууд л хурдан галт тэргэнд сууж Токио буцна. Аж амьдралдаа түүртэн завгүй байх нь бий, мөн гадаадад амьдрах хугацаа ч уртсаж байна. Үүн дээр нэмээд хэд хэдэн хувийн гэмээр нөхцөл байдал байгаа юм. Энэ хорвоод төрсөн нутгаасаа холдож чадахгүй татагдаад буцдаг хүн байхад, эсрэгээрээ тийшээгээ буцаж чадахгүй гэж бодоод явж буй хүн ч байдаг. Хоёр талыг зааглаж байгаа нь ихэнх тохиолдолд нэг төрлийн хувь заяаны хүч байж, тэр нь төрсөн нутаг усандаа хандах бодлын хүнд, хөнгөнтэй бас жаахан холбоотой юм. Ямар ч байсан татагдах, эс татагдахаас үл хамаарч би сүүлийн хэсэгт нь багтаж буй бололтой юм. 

Төрсөн гэр маань үргэлж Ашия хотод байсан ба 1995 оны 1-р сард болсон Ханшины их газар хөдлөлтөд өртөж бараг амьдрах боломжгүй болсон тул эх, эцэг хоёр түүний дараа Киото руу шилжсэн билээ. Ийм учиртай агаад би Ханшины бүс нутагтай холбогдох тодорхой хүйн холбоо одоогоор ой санамжийн сан хөмрөг (миний хамгийн чухал өв хөрөнгө юм даа)-өөс өөр байхгүй юм.   

Тиймээс баттай утгаараа тэндхийг “төрсөн нутаг” гэж нэрлэх гэхэд чадмааргүй. Ийм бодит баримт надад хэд хэдэн гарз хохиролтой мэдрэмжийг өгч байдаг. Ой санамж, дурсамжийн хөдөлгүүр биеийн дотор талд үл ялигхан бядгүй дуу гарган чахарч байдаг. Маш механикаар. 

Гэхдээ эсрэгээр нь бодож үзвэл харин ч тийм болохоор л би энэ газар шороог өөрийнхөө хөлөөр алхам алхмаар хүндэтгэлтэйгээр алхаж үзмээр санагдсан байж магадгүй юм. Өөрийн тодорхой хүйн холбоогоо алдсан “төрсөн нутаг” өөрийнх нь нүдээр яаж харагдаж буух нь вэ баталж үзмээр санагдсан ч байж магадгүй. Тэнд би чухам ямархуу өөрөө өөрийнхөө сүүдрийг (эс бөгөөс сүүдрийн сүүдрийг) олж гаргаж ирж чадах нь вэ. 

Түүнээс гадна бас нэг зүйл гэвэл 2 жилийн өмнө энэ Ханшины их газар хөдлөлт миний өссөн хотод ямархуу үйлчлэлийг үзүүлээ вэ, түүнийг мэдмээр байсан билээ. Газар хөдлөлтийн дараа би Кобэгийн гудамжнуудаар хэд хэдэн удаа очиж, үгээр хэлэхийн аргагүй түүний шархны гүн гүнзгийд цочирсон билээ. Гэхдээ тэр цагаас хойш 2 жил өнгөрч, арайхийн тайван амгалан байдлаа эргүүлэн авч ирсэн нь нүдний өмнө харагдаж байгаа энэ хот бодит байдал дээр яаж хувирч төрөл арилжиж байна вэ, бас асар том тэр хүчирхийлэл энэ хотоос юуг нь булааж, юуг нь үлдээгээ вэ, өөрийнхөө нүдээр хармаар байсан юм. Энэ бүхэн лав л миний өөрийн одоогийн оршихуй байдалтай багагүй хамааралтай байх ёстой учраас тэр билээ.

Хаймран ултай алхалтын гутлаа углаж аваад тэмдэглэлийн дэвтэр, жижигхэн аппаратаа үүргэвчиндээ хийж үүрээд Ханшин Нишиномия галт тэрэгний буудалд буугаад үүнийг гарааны цэг болгож тэндээсээ барууныг чиглээд аажуухан алхаж эхлэв. Нарны шил зүүх шаардлагатай шахам цаг агаар сайхан байлаа. Юуны өмнө өмнөд гарцаар гарч худалдааны гудамжаар явлаа. Бага сургуульд байхад дугуйгаа унаж ирээд эндээс юм худалдаж авдаг байсаан. Хотын номын сан хажууханд нь байх тул зав л гарвал тийшээ гүйдэг, янз бүрийн төрлийн сэтгүүлүүдийг (бага насны хүүхдэд зориулсан ном) уншлагын өрөөнд өрөөсөн талаас нь мэрж байгаа юм шиг уншдаг байж билээ. Эвлүүлдэг хуванцар модель худалддаг зохион бүтээх өрөө ч байдаг байлаа. Тиймээс энэ хавь миний хувьд маш их дурсгалтай газар байсан юм. 

Хамгийн түрүүнд ийшээ зорьж ирдэг байсан нь нэлээн дээр үеийн явдал тул худалдааны гудамж төсөөлөх аргагүй их өөрчлөгджээ. Энэ өөрчлөлт аль хүртлээ нийтлэг цаг хугацааны явцаас үүдэлтэй зүйл юм, хаанаасаа эхлээд газар хөдлөлтийн механик гарз хохирлоос үүдэлтэй зүйл юм би баттай дүгнэлтийг өгч чадахгүй юм. Тэглээ ч 2 жилийн өмнөх газар хөдлөлтийн үлдээсэн ул мөр яах аргагүй арилаагүй байна. Барилга нураагаад хоосон үлдсэн газар яг л шүд унаад онгойсон мэт энд тэнд оршино. Тэдгээрийг холбох мэт дахин боловсруулсан материалаар хийсэн түр дэлгүүрүүд хийгдсэн байна. Олсоор заагласан хоосон газруудад зуны ногоон өвс ургаж, цардмал замын дээр гайтай хагаралт үлдэж хоцорчээ. Хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, тэр дундаа хурдацтай сэргээн босголт хийж байгаа Кобэгийнтөвийн хөл ихтэй гудамжнуудтай харьцуулахад тэнд үлдэж хоцорсон хоосон орон зай яагаад ч юм хүнд, мохоо, удаан, чимээ багатай, гүн гүнзгий юм шиг мэдрэмж төрүүлнэ. Мэдээж хэрэг энэ бол Нишиномиягийнхудалдааны гудамж төдийн асуудал биш юм. Өөр ч бас үүнтэй адилхан шархаа үүрсээр байгаа газрууд Кобэгийнэргэн тойронд олон бий, дэмий олон зүйлийг  ярихгүй чигээрээ оршиж байгаа биз ээ. 

Худалдааны гудамжийг өнгөрөөд цааш явбал тэнд Нишиномиягийн Эбисү сүм байдаг. Маш том сүм билээ. Захаар нь гүн ой байна. Бага байхад хүүхдүүд бидний хувьд энэ бол гайхалтай сайхан тоглодог газар болж байсан билээ. Гэвч тэрхүү ул мөрийг харах тусам сэтгэл өвтгөх ажээ. Ханшины төрийн эзэмшлийн зам дагаад эгнэх асар том шөнийн дэнлүүний ихэнх хэсэг мөрнөөсөө дээшээ гэрэлтүүлгийн хэсэг нь алга болжээ. Тэдгээр нь хурц хутгаар таслагдсан толгой шиг хөл доор, газар дээр оочин цоочин өнхөрсөн байна. Үлдсэн суурь тавцан нь ухаан санаа, зүг чигээ алдсан төмөр хөшөө болоод зүүдэнд үзэгдэх бэлгэдэл дүр мэт юу ч хэлэхгүй нүүгэлтэн эгнэх ажээ. 

Хүүхэд байхад бид нар Коэбисү (жижиг арваалж)барихаар их явдаг байсан цөөрмийн хуучин чулуун гүүр (уяа уяад хоосон лонхонд гурилын үйрмэгээр өгөөш бэлтгээд хийж усан дотор унагаахаар жижиг арваалжууд олноороо орно. Түүнийгээ татаж гаргаж ирдэг, маш амархан) хагарч унасан хэвээрээ орхигджээ. Тэр ус яг л цаг хугацааг ашиглаад буцалж ширгэсэн мэт нялцайн харлаж, нас нь тодорхойгүй мэлхийнүүд хатсан чулуун дээр лав юу ч бодсон шинжгүй хөдөлж ядан, нуруугаа дээш харуулан тэрийж харагдана. Хүчтэй хагарлын үлдэгдэл энд тэндгүй шинэхнээрээ үлдэж, тэр хавь бүхэлдээ ямар нэгэн эд өлөг шиг хүртэл харагдах ажээ. Зөвхөн эндхийн хил дотор байдаг гүн ой л миний ой санамжид буй дээр үеийнхээ дүр төрхөөр хувиралгүй хэвээрээ, цаг хугацааг даваад, нууцлаг чигээрээ харлан байх ажээ. 

Би сүмийн эдлэн дотор суугаад, зуны эхэн сарын наран доор дахин нэг удаа эргэн тойрноо ажин, тэндхийн өнгө үзэмжид өөрийгөө дасгаж байлаа. Би тэрхүү өнгө дүр төрхийг өөрийнхөө дотор байгалиар нь хүлээж авъя гэж буй. Ухаан санаа дотроо, арьс махан дотроо. “Эсвэл өөрийгөө ийм байсан байж магадгүй” болгож.  Гэвч ингэхэд урт хугацаа шаардагдах билээ. Хэлэх юм биш.                                                                

ХОЁР

Нишиномиягаас Шюүкүкава хүртэл алхах юм. Үд хүртэл бас хугацаа байна. Хурдан алхахаар бага зэрэг хөлс чийхрах хэрийн халуун байна. Өөрийгөө одоо яг аль хавьд явж байгаагаа газрын зургаас харах гэхээргүйгээрбаримжаалах хэдий ч, нэг нэгээр нь явж өнгөрөх гудамж юуг санахгүй байгаа юм. Дээр үед их л алхаж байсан зам атал ерөөс санаанд орохгүй байх ажээ. “Яахаараа ингээд санахаа байчихдаг юм бэ” гэж би гайхан бодлоо. Үгүй ээ шударгаар хэлбэл хольж хутгаад байх шиг байна гэж бараг хэлэхээр. Яг л орон гэртээ буцаад иртэл гэрийн хэрэгсэл бүгд холигдож солигдож орхисон мэт мэдрэмж. 

Гэхдээ түүний учир шалтгаан дороо тайлагдав. Хоосон болсон газрууд эерэг ба сөрөг юм шигээр холилдсон байна. Өөрөөр хэлбэл дээр үеэс ерөөсөө хоосон байсан газрууд хоосон газар байхаа болиод харин эзгүй хоосон биш байсан газрууд одоо хоосорчээ. Ихэнх тохиолдолд өмнө хоосон байсан газар хороолол болж өөрчлөгдөөд, харин сүүлийнх нь газар хөдлөлтийн улмаас хуучин байшингууд нь арилсан бололтой. Түүнээс гадна дээрх хоёр үйлдэл давхацсанаар миний ой санамжид байсан өнгөрсөн цагийн хотын байр байдал өөрөөр хэлбэл төсөөллийн маягтай хоосон зүйл болж орхижээ. 

Миний дээр үед амьдарч байсан Шюүкүкавагийнхавьд байсан хуучин байшин алга болсон байлаа. Түүний орон зай дээр таун хаус маягийн байшингууд ярайж байна. Ойрхон байсан ахлах сургуулийн бүс газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулсан түр хороолол болсон байх ба, бидний бейсбол тоглодог байсан хавьд тэнд амьдарч байгаа хүмүүс угаасан хувцсаа, хөнжил гудсаа зай муутай байгаа янзтайгаар тавьж хатаасан байх ажээ. Гайхширч ширтээд байх тусам тэнд хуучны байр байдал огт байхгүй байлаа. Голын ус урьдын адилаар тунгалаг үзэсгэлэнтэй байх ч, ёстой арай ч дээ гэмээр голын ёроол цементээр бэхэжсэн байхыг харах нь хачин санагдав. 

Далай чиглээд жаахан алхаж, ойрхон байгаа сүшинийжижигхэн хоолны газар орлоо. Бүтэн сайн өдрийн үд тул хүмүүсийн захиалга ихтэй байгаа бололтой. Хоол хүргэлтээр явсан залуу удах тул хоолны газрын эзэн утсаар захиалга аваад завгүй харагдана. Япон даяар хаана ч байдаг л дүр төрх. Захиалсан хоол ирэхийг хүлээгээд телевиз үзэхгүй байя гэсэн ч үзэхээс аргагүйдэж харангаа, лонхтой шар айраг ууж суулаа. Хёого мужийн засаг дарга газар хөдлөлтийн гарз хохирлын сэргээн босголтын талаар хөтлөгчтэй ямар нэгэн зүйл ярьж байна. Юуны тухай ярьж байсан юм одоо саная гэсэн ч санаанд орохгүй, ор тас мартаж орхижээ. 

 

Далан өгсөөд дээр нь гарвал урьдын адил нүдний өмнө далай цэлийн харагдана. Ганц ч торох юмгүй цэнхэртэн байна. Би хүүхэд байхдаа зун болохоор өдөр бүр энд сэлдэг байсан билээ. Далайд дуртай, сэлэх бүр ч дуртай. Загас ч барих дуртай. Өдөр бүр нохойгоо хөтлөөд зугаалдаг байлаа. Зүгээр л энд суугаад нүд салгалгүй ширтэж суух дуртай байлаа. Шөнө дунд гэрээсээ сэм гараад найзтайгаа хамт энд далайн эрэг дээр ирж, урсаж ирсэн мод түүж гал түлдэг байлаа. Далайн үнэр, алсаас сонсогдох хүрхрээний чимээ зэрэг далайн тээж ирдэг бүхэнд дуртай байлаа. 

Гэвч одоо энд далай байхгүй. Хүмүүс уулыг нүхлэн нурааж, их хэмжээний хөрс шороог ачааны машин туузан дамжлагаар зөөж энд булсан юм. Уулс далайн уулзвар болсон Ханшинкан иймэрхүү газар шорооны ажилд үнэндээ туйлын гэмээр газар л даа. Уулаа хагалж нураасан ор дээр цэмбэгэр байшин барилгууд босож, далайд булж босгосон газар дээр бас л цэмцгэр байшингууд баригдан эгнэсэн байна. Ийм ажил хийгдсэн нь намайг Токио руу явснаас хойш болсон явдал, өндөр бүтээн байгуулалтын он жилүүд, арал дахин төлөвлөлтийн их өрнөлийн үед ажээ. 

Би одоо Канагава мужийн далайн эргийн хотод байртай, Токио болон энэ хотод ирж очин амьдарч байдаг бөгөөд энэ далайн эргийн хот надад (харамсалтай гэвэл туйлын харамсалтай хэрэг) одоо төрсөн нутаг гэхээс ч илүү хүчтэй төрсөн нутгийг санагдуулж байна. Тэнд сэлэх далайн эрэг бий, ногоон уул бий. Би ийм зүйлийг л өөрийнхөө хэмжээнд хамгаалж явах юм сан гэж боддог юм. Өнгөрч одсон  үзэмж дахиад хэзээ ч эргэж ирэхгүй учраас билээ. Хүний гараар нэгэнт хагалж хаясан түрэмгий ажиллагаа огт эргэж хэвдээ ордоггүй учраас тэр билээ. 

Далангийн цаад талд дээр үед Коороэнийн наран шарлагын газар байсан хавьд далайд хиймэл газар булж босгож байгуулаад агдан гэгч тохой (эсвэл цөөрөм гэх үү) болгосон байлаа. Тэнд салхиар уснаа явагч хөлөглөсөн хэсэг тамирчид салхиа булаалдан давхина. Түүнээс шууд баруун талд харагдах, хуучин Шюүкүяагийн эрэг хавьд тансаг зэрэглэлийн байшингууд monolith (‘᠎᠎2001, сансрын аялал’ цувралд гардаг нууцлаг чулуун биет, орч.)-ийн сүрэг шиг сүртэй нь аргагүй эгнэн байна. Эрэг хавьд микроавтобус, гэр бүлийн машинаар ирсэн хэд хэдэн гэр бүл зөөврийн хийн түлшээр ажилладаг хэрэгсэл авч ирээд мах шарцгаана. Өөрөөр хэлбэл салхинд гарч буй бололтой. Мах, загас, ногоо шарсан цагаан утаа бүтэн сайн өдрийн нарлагхан таатай уур амьсгалын нэгэн хэсэг болж, мөлхөө амьтан шиг тэнгэр өөд чимээгүйхэн суунаглан байна. Тэнгэрт үүл бараг байхгүй. 5-р сарын нэгэн их үд доошилж буй таатай амгалан дүр төрх. Буруушаан үгүйсгэхийн лантуу буулгах газаргүй гэж хэлж болохоор байна. Гэвч цементэн далан дээр суугаад дээр үед жинхэнэ ёсоороо далай байсан газрыг ширтэж байхад тэнд буй бүх зүйл яг л хий нь гарсан дугуй шиг урамгүйхэн, миний оюун санаанд бага багаар чимээгүйхэн бодит амт шимтээ алдсаар байх авай.  

Тэрхүү тайван амгалан дүр зургийн дотор талд хүчирхийллийн үлдэнгэр шиг зүйл өөлөх вий гэсэн шиг байж байна. Өөр нэг хэсэг нь бидний дотор талд хярсан байдаг. Нэг нь нөгөө нэгийнхээ метафор болно. Эсвэл тэд харилцан хувирах боломжтой зүйл юм. Тэд ижил зүүд зүүдэлж сэрэх адгуусны нэгэн адил тэндээ зүүрмэглээд байж байна. 

Бяцхан горхи гатлаад Ашия хот руу ордог билээ. Дээр үед дайраад гардаг байсан дунд сургуулийн өмнүүр гарч, дээр үед амьдардаг байсан байшингийн урдуур гараад, Ханшин Ашия галт тэрэгний буудал хүртэл алхлаа. Галт тэрэгний мэдээллийг харахаар бүтэн сайн өдрийн (өнөөдрийн) 2 цагаас Коошиэн стадионд “ханшин якульт”-ын өдрийн тоглолт болох ажээ. Үүнийг хараад тийшээ явмаар санагдлаа. Яаралтай төлөвлөсөн ажилдаа өөрчлөлт оруулаад Осакагийн галт тэргэнд сууна. Тэмцээн дөнгөж л эхэлж байна. Одоо ингээд явахад оройтохгүй. Ийшээ үргэлжлүүлээд маргааш явахад болно. 

Коошиэн цэнгэлдэх хүрээлэн миний хүүхэд байх үеэс төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Яг л цаг хугацаа ухраасан мэт дурсамжтай мэдрэмж (хачин мэдрэмж юм даа)-ийг би буй биеэрээ мэдрээд ирлээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн өөрчлөгдсөн зүйл гэвэл бөөрөнхий сараалжин танктай кальпис худалдаа байхгүй болж (ямар ч байсан кальписгэх ундааг уудаг хүн ховордож) мөн гадна талд байсан тоон үзүүлэлт цахилгаан болж өөрчлөгдсөн төдий ажээ (үүнээс болоод ид өдөр дунд тэр нь харагдах байдал муу болж). Тэр хүрээний газрын өнгө мөн адил, дэвссэн зүлгийн өнгө мөн ижил, Ханшины хөгжөөн дэмжигчид мөн яг хэвээр байлаа. Газар хөдөлсөн ч, хувьсгал болсон ч, дайн болсон ч, хэчнээн зуун өнгөрсөн ч, ханшиныдэмжигчдийн байр байдал лавтай өчүүхэн төдий үл хувирах ажгуу. 

Бейсбол Каважири болон Такарицүгийн шидэлтээр 1х0 болж ханшин яллаа. Нэгийн зөрүү гэвч бас цуврал тэмцээн биш юм. Ямар вэ гэвэл үзүүлбэр төдий тэмцээн бас биш юм. Илүү туйлбартай хэлбэл заа үзсэн ч үзээгүй ч адилхан тэмцээн. Ялангуяа гадна талын суудалд сууж байгаа үзэгчдийн хувьд. Нарны тусч байгаа тусгал улам бүр хүчтэй болж, дургүй хүрмээр хоолой хатаж ч байх шиг. Хүйтэн шар айраг хэд хэд залгилж, түүний мэдээжийн үр дүн болж гадна талын вандан сандал дээр заримдаа зүүрмэглэх болно. Нүдээ нээх үед би хаана байна даа гэж хэсэг зуур уймарна (би нээрээ ингэхэд хаана байна даа). Гэрэлтүүлгийн сүүдэр мурийж шууд энд гэрэлтэн байна. 

ГУРАВ                                       

Кобэ хотод нүдэндээ туссан шинэхэн зочид буудалд өрөө авлаа. Энд буудаллаж байгаа зочдын ихэнх нь буюу бараг тал илүү нь охидын групп байх ажээ. Иймэрхүү төрлийн зочид буудал байна. Өглөө 6 цагт босож, хүн пиг дүүрэх цагаас урьтаж Ханкюү галт тэргэнд Ашиякавабуудлаас амжиж сууна. Тэгээд тэндээсээ алхаа аяллаа үргэлжлүүлнэ. Өчигдрөөс цаг агаар бүрмөсөн өөрчлөгдөж тэнгэр үүлээр бүрхэгдэж, үл ялиг сэрүүсжээ. Үдээс хойш бороо орж эхлэх болов уу гэж сонины цаг агаарын мэдээ дургүй хүрмээр өөртөө итгэлгүй өгүүлсэн байлаа. Золгүй таавар төдийг өгүүлэх мөнөөх касандора эмгэг шиг (үнэхээр яг тааж, би орой норж орхисон юм).  

Санномия галт тэрэгний буудал дээрээс худалдаж авсан сонинд “Сүма нью таун (энэ ч бас уул нурааж бий болгосон шинэ хот болов уу гэж би таамаглав, яагаад гэвэл сонсож байгаагүй нэр болохоор)-д жаал охин руу 2 хүн дайрч нэгийг нь аюулгүй болгосон ч (зам дээрх гэмт хэрэг) нөгөөг хараахан баривчлаагүй байна, энэ талаар мэдээлэл гэхээр зүйл одоо болтол алга, сураггүй хэвээр байгаа, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд айдастай байгаа” тухай өгүүлжээ. Тэр үед Хасэ Жюүн хүүгийн аллагын хэрэг ч бас шийдэгдээгүй. Гэхдээ аль нь ч байсан энэ бол бага насны хүүхдийг ангуучилсан харгис, хэрцгий, утга учиргүй гэмт хэрэг болох нь мэдээж юм. Би сонин уншдаггүй тул ийм хэрэг гарсныг ч мэдээгүй байлаа. 

Сонины нийтлэлийн мөрүүдэд жирийн л мэдээ юм шиг мөртөө хачирхалтай эвгүй цуурай хөвж байсныг би сайн санаж байна. Тэр сониныг хуйлаад “эрэгтэй хүн ганцаараа ажлын өдрийн үд дундуур хотоор сажилж явна гэдэг хачин юм даа гэж хүмүүс гайхан харж байж магадгүй” гэж би бодсон билээ. Дахин шинэ  хүчирхийллийн сүүдэр тэр газар буй надад шинэ утгаар “харь хүн” болохыг гаргаж ирэх болно. Өөрийгөө газраа андуурсан газарт давхиад орчихлоо, яг л урилгагүй зочин шиг гэж санав.

Ханкюү галт тэрэгний уулын талын замаар заримдаа тойрон зам хийж баруун тийш алхсаар 30 минут орчим явахад Кобэ хот руу орох билээ. Ашия нь урт нарийхан хот юм. Зүүн хойш алхвал яах ийхийн зуурт өнгөрөөд явчихдаг. Баруун, зүүн хоёр тал руугаа нүдээ бэлчээж явах зуур яах аргагүй энд тэндгүй газар хөдлөлтийн улмаас үүссэн эзгүй хоосон газар нүдэнд тусах ажээ. Хүмүүс сонирхоод байдаггүй байсан үеийн байшин ч бас үзэгдэнэ. Ханшин бүс нутгийн газар Кантоо бүсээс ялгаатай, угаас уулын элсэрхэг газар учраас хуурайдуу, өнгө нь ч цайвар. Тийм учраас хоосон газар нүдэнд тод тусдаг ажээ. Газраар ногоон өвс шигэн ургаж, түүний өнгөлөг байдлын ялгамж нүднээ тусна. Энэ нь надад ойр дотнын хүний цагаан арьс дээрх том хэмжээний мэс заслын шархыг санагдуулаад байна. Тэр дүр төрх ерөөс механикаар, цаг хугацаа, нөхцөл байдлыг давж, арьс мах руу минь хатгаж байна. 

Мэдээж тэнд байгаа зүйл нь хогийн ургамал шигсэн хоосон газар төдий зүйл биш юм. Хэд хэдэн баригдаж байгаа байшин харагдаж байна. Нэг жил ч хүрэхгүй хугацаанд энэ хавьд шинээр баригдсан байшингууд ярайж байх нь ээ. Лавтай хараад андуурмаар. Тэнд шинэхэн шаазан дээврүүд нарны шинэхэн туяаг шингээж гялалзан гялтганаж байх биз ээ. Гэхдээ тийм болсон үед энд бий болсон шинэ уур амьсгал, өнгө төрх болон би гэдэг хүн хоёрын дунд өөрийн гэсэн амь нэг, хамтын мэдрэмж яах аргагүй оршихгүй байж магадгүй юм (мэдээж хэрэг оршихгүй л болов уу даа). Газар хөдлөлт хэмээх хүчтэй эвдлэн сүйтгэх чадалтай механизм яах ийх ер хамаагүйгээр бултайлгаж цухуйлгасан шинэ заадал тэр дунд байдаг байж магадгүй (магадгүй бий биз ээ). Би тэнгэр ширтэж, сиймэн үүлээр хучигдсан өглөөний агаараар цээжээ дүүргэн, намайг бий болгосон энэ газрын тухай санаашран бодож, бас энэ газар дээр бүтээгдсэн би гэдэг нэгэн хүний тухай бодож буй. Иймэрхүү байдалтайгаар, сонголт шиг зүйлийн тухай гэх үү. 

Хажуу зэргэлдээх Ханкюү Окамото буудал дээр ирэхэд тэнд хаана ч байсан яах вэ, цайны газар ороод өглөөний үйлчилгээ, өглөөний хоол идвэл ч идчихье гэж бодлоо. Бодоод байх нь өглөөнөөс хойш хэлэн дээрээ юу ч тавиагүй ажээ. Гэвч үнэндээ өглөөний үйлчилгээ хоол гаргадаг цайны газар гэдэг зүйлийг ер харсангүй. Тийм дээ, энэ хот тийм төрлийн хот биш юм. Аргагүйдээд зам дагасан LAWSON-д орж каллори өндөртэй жигнэмэг аваад цэцэрлэгийн вандан сандал дээр сууж бувар бувар идлээ. Тэгээд лаазтай кофе уулаа. Энэ хүртэл явж ирэхдээ замдаа харсан үзсэн зүйлээ тэмдэглэж буулгалаа. Тэгээд жаахан амраад халаасанд явсан Эрнэст Хэмингүэйн Нар дахиад л мандана (The Sun Also Rises) номын үргэлжлэлээс хэдэн хуудас уншлаа. Ахлах сургуульд байхдаа уншиж байсан санагдах ч, цааш нь уншмаар болж автаад, зочид буудлын орон дотор дахин уншихаар болж, бүүр хорхойсов. Яагаад дээр үед энэ зохиолын гайхалтай гэдгийг анзаараагүй юм бол доо. Гэж бодохоор яагаад ч юм сонин санагдлаа. Магадгүй ямар нэг өөр зүйл бодож байсан болов уу. 

Түүний дараагийн Микагэ буудал дээр ч харамсалтай нь өглөөний сервистэй газар алга байлаа. Би халуун, өтгөн кофе, масло түрхсэн, зузаан шарсан талхыг ихэд санасаар бараг л зүүдлэх шахам Ханкюү галт тэрэгний шугам дагаад дуу шуу ч үгүй алхсаар урьдын адил хоосорсон газар, баригдаж буй байшинг хэд хэд харсаар өнгөрч явлаа. Хүүхдээ сургуульд нь уу, эсвэл галт тэрэгний буудалд уу хүргэж өгч байгаа бололтой хэд хэдэн мерседес-бенз жи-класс зөрж өнгөрөв. Мерседес-бензд мэдээж өө сэв өчүүхэн ч байхгүй, зураас ч алга. Бэлгэ тэмдэгт бодит бие, урсах цаг хугацаанд зорилго байдаггүйтэй л адил юм. Энэ бол газар хөдлөлтөд ч, хүчирхийлэлд ч хамаа байхгүй зүйл юм. Лав л. 

Ханкюү Рокко буудлын өмнө үл ялиг өөрөө өөртөө буулт хийж МакДоналдс руу орлоо. Өндөг хавчуулсан талхтай сет захиалж (360 иен аж) гүн тэнгисийн түрхрээн шиг өлссөн гэдсээ дүүргэж аваад хагас цаг амарлаа. Цаг өглөөний 9 цагийг зааж буй. Өглөөний 9 цагт МакДоналдст орохоор өөрийгөө агуу том (МакДоналдсмаягийн) төсөөллийн бодит байдлын нэгэн хэсэгт угсрагдаад орсон юм шиг хачин сэтгэгдэл төрөх ажээ. Эсвэл нэгдмэл ухамсаргүйн нэг хэсэг ч болчихсон юм шиг. Гэхдээ үнэндээ намайг хүрээлж байгаа зүйл нь ерөөс тусгаарлагдмал бодит байдал байх ажээ. Бодоод байх юмгүй. Тусгаар хувь чанар сайн ч бай, муу ч бай хэсэг зуур явах газраа алдчихаад байгаа төдий. 

Хэрэг болгон энд ирсэн болохоор гэж бодоод шанаандаа хөлс чийхруулан байж өгсүүр замаар өгсөж, дээр үед дайрч өнгөрдөг байсан замаар ахлах сургууль хүртлээ явлаа. Ямагт дүүрэн хүнтэй автобусаар явж байсан замаараа аажуухан өөрийн хөлөөр ингээд алхаж явна. Уулын налуу энгэрийг тэгшитгэж байгаад хийсэн өргөн талбайд эмэгтэй сурагчид биеийн тамирын хичээлээр гандболл тоглож байлаа. Хавь орчин дургүй хүрмээр чимээгүй оргиж, охидоос гарах шуугиан хааяа сонсогдохоос өөрөөр ажин түжин байх аж. Хэтэрхий чимээ шуугиангүй тул ямар нэгэн учралаар андуурсан орон зайн түвшин рүү орж явчихсан юм шиг сэтгэл хүртэл төрөх ажээ. Яахаараа ийм чимээ аниргүй байдаг байна даа. 

Тэртээ алсад нүдэн доор өтгөн саарал өнгөөр гялалзах Кобэгийн боомтыг ажингаа алс дээр үеийн цуурай сонсогдохгүй байгаа даа гэж чих талбин чагналаа. Гэвч юу ч миний чихэнд хүрсэнгүй. Пол Саймоны хуучны дууны шүлгээс эш татвал тэнд зөвхөн аниргүйн цуурай л сонсогдох төдий. Заа арга байхгүй. Ямар ч байсан бүх зүйл 30 гаруй жилийн өмнөх яриа учраас. 

30 гаруй жилийн өмнөх яриа, тийм дээ, би зөвхөн ганц баримтыг хэлж чадна. Хүн наслах хэрээр тийм чинээ ягуу ягуухнаар ганцаардаж ирдэг. Бүгд л тийм юм. Гэхдээ эсвэл энэ андуурсан зүйл биш байж магадгүй. Гэх нь зарим утгаараа миний амьдрал гэдэг зүйл ганцаардалд дасахын төлөөх нэгэн үргэлжилсэн үйл явцаас өөрцгүй юм болов уу. Хэрэв тийм гэвэл ямар ч гомдлыг хэлэх учир утга байхгүй биш үү. Тэгээд ч ингээд гомдол хэлье гэвэл хэнд хандаж хэлэх болж байна?

NEPKO /Baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтын дөрөвт бичигдлээ 27 мин “Лабубу” хүүхэлдэй 1.08 сая юаниар зарагдаж, дэлхийн дээд амжилт тогтоов 28 мин Орос, Украин цэргийн цогцсыг Истанбул дахь хэлэлцээний үр дүнд солилцов 29 мин Air India компанийн онгоц Энэтхэгт осолдож, 200 гаруй зорчигч аюулд оржээ 30 мин Мөнгөний фьючерс $37 давж, цагаан алт дөрвөн жилийн дээд цэгт хүрлээ 36 мин L’Oreal Medik8 компанийн хувьцааг 1 тэрбум еврогоор худалдаж авна 42 мин Жейн Биркиний хэрэглэж байсан анхны Birkin цүнхийг дуудлага худалдаанд гаргана 45 мин Харгүй бас цагаангүй түүх 2 цаг 7 мин “Solar Orbiter” Нарны өмнөд туйлын зургийг илгээв 3 цаг 30 мин Умард Солонгос суртал ухуулгын нэвтрүүлгээ түр зогсоосон бололтой 3 цаг 31 мин Монголбанк бичил уурхайчдын алт олборлолтыг олон улсын сүлжээнд нэгтгэх шинэ хамтын ажиллагааг эхлүүллээ 3 цаг 32 мин Сербийн Ерөнхийлөгч анх удаа Украинд айлчилж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ 3 цаг 33 мин Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Start up” уралдаан зарлалаа 3 цаг 35 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол тав болжээ 3 цаг 36 мин Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөрт зориулсан уриалга дэвшүүлэв 3 цаг 36 мин Монголын хореографик бүжгийн багууд дэлхийн аваргаас гурван алт хүртлээ 3 цаг 37 мин Нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж байна 4 цаг 4 мин Х.Нямбаатар: Нийслэлийн өдөрт улсын баяр наадмаас илүү мөнгө төсөвлөнө 4 цаг 8 мин Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилохыг байнгын хороо дэмжлээ 4 цаг 24 мин Г.Занданшатар: Ерөнхий сайдаар томилогдвол УИХ-д суудалтай намуудтай хамтарч ажиллана 5 цаг 32 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын... Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнз... Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал ... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж... Uber Лондонд жолоочгүй такси туршина Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үү...
Top