x

Австрийн хөгжмийн удирдаач Маттиас Флецыбергер Монголд ажиллаж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын санаачлан зохион байгуулж буй Австрийн соёлын форумын хүрээнд дэлхийн нэрт хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергер энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучдад зориулсан мастер класс сургалт явуулсан бөгөөд тавдугаар сарын 25-нд болох “Сонгодог үдэш” тоглолтыг удирдахаар бэлтгэл хангаж байгаа юм. Тоглолтод дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг Монголын уран бүтээлчидтэй хамтран тайзнаа толилуулах аж.

Венад төрж өссөн Маттиас Флецыбергер таван настайгаасаа эхлэн төгөлдөр хуурын сургалтанд хамрагдаж, Вена хотын урлагийн сургуульд суралцсан байна. Тэрээр дэлхийн өндөр зэрэглэлийн уралдаанд олонтаа амжилт гаргасан төдийгүй концерт, дуурь, симфонийн бүтээлийг Вена болон олон улсын тайзнаа удирдаж ирсэн туршлагатай. Чех, АНУ, Канад, Болгар, Швейцар, БНСУ, Япон, БНХАУ зэрэг орнуудын нэр хүндтэй театрт ажиллаж байжээ.

Флецыбергер Монголд анх 2015 онд ирж, УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, дуурийн дуучидтай хамтран ажиллаж байсан бол энэ удаагийн айлчлал нь Австрийн Ерөнхийлөгчийн айлчлалыг угтсан соёлын арга хэмжээний нэг хэсэг юм. Тэрээр Австрийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Соёлын зөвлөх, мөн БНХАУ-д суугаа Австрийн Элчин сайдын яамны Соёлын консул хатагтай Гүдрүн Хардиман Поллроссын урилгаар хоёр дахь удаагаа Монголд айлчлан, УДБЭТ, Улсын филармони, Монгол Улсын консерваторийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: УДБЭТ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 3 цаг 20 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 3 цаг 23 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 3 цаг 36 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 4 цаг 28 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 5 цаг 45 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 51 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 5 цаг 57 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 6 цаг 16 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 6 цаг 23 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 29 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 6 цаг 36 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 6 цаг 44 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 6 цаг 49 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 6 цаг 54 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 7 цаг 0 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 7 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 7 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 7 цаг 32 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы...
Top