x

Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл

Леонардо да Винчигийн “Витрувианы хүн” хэмээх алдарт зураасан зураг нь хүний биеийн харьцааг шинжлэх ухаан, уран барилга, урлагийн уялдаанд тулгуурлан дүрсэлсэн бүтээл юм. Энэ зургийг тэрбээр XV зууны төгсгөл үед бүтээсэн бөгөөд өдгөө “дэлхийн хамгийн алдартай зураасан зураг” хэмээн нэрлэгдэх болсон. Уг бүтээл нь урлагийг зөвхөн гоо сайхан бус, шинжлэх ухаан дээр үндэслэн туурвих ёстой гэсэн Леонардогийн үзэл санааг тод томруун илэрхийлдэг.

“Витрувианы хүн” зураг нь Ромын уран барилгач Витрувийн “Архитектурын арван ном”-ын гуравдугаар ботийн хүний биеийн харьцааны тухай үзэлд үндэслэсэн бөгөөд барилга, зохиомжийн төгс зохицол нь хүний биеийн харьцаанд оршдог хэмээсэн санааг даган бүтээжээ. Үзэл баримтлалыг даган тойрог болон дөрвөлжин хэлбэрт багтаасан хүний дүрслэл нь дээд ба доод дэлхий, тэнгэрлэг болон материаллаг ертөнцийн нэгдлийг харуулдаг хэмээн үздэг байв.

Хүний биеийн хэмжээсүүдийг Леонардо дараах байдлаар тодорхойлсон байна:

  • Царай: Үсний угнаас хөмсөг хүртэл, хөмсөгнөөс хамар, хамраас эрүү хүртэл хэсгүүд ижил урттай. Нүүрний өндөр нь чихний урттай тэнцэнэ.

  • Толгой ба хүзүү: Чээжнээс зулай хүртэл биеийн зургааны нэгтэй тэнцэнэ.

  • Алга: Биеийн өндрийн 1/10 хэмжээтэй.

  • Ул: Биеийн долооны нэг, зарим эх сурвалжаар зургааны нэг.

  • Тохой: Зургаан алгатай тэнцэнэ. Дөрвөн тохой нь хүний өндөртэй тэнцэнэ.

  • Гар: Тохойноос хурууны үзүүр хүртэл нь биеийн тавны нэг, тохойноос суга хүртэл нь наймны нэг хэмжээтэй.

  • Хүйс: Зургийн тойргийн геометрийн төв болж байгаа бөгөөд хүн бүрд тэнцвэрийн цэг гэж үздэг.

Леонардо да Винчи энэ бүтээлээ олон нийтэд зориулан бус, өөртөө зориулан хийсэн бөгөөд зураг дээр бичсэн тэмдэглэлүүд нь тольны тусгал маягаар баруунаас зүүн тийш бичигдсэн нь түүнийг солгой хүн байсан, мөн дотоод сэтгэлгээнийх нь тусгал хэмээн түүхчид тайлбарладаг.

Өдгөө энэ зураг нь Венецийн Академийн галерейд хадгалагдаж байгаа бөгөөд түүний үнэ цэнэ зөвхөн урлагийн бус, шинжлэх ухааны түүхэн ач холбогдол бүхий өвөрмөц бүтээлд тооцогддог. “Витрувианы хүн”-ийг тойрч Леонардо да Винчигийн хүний биеийн тухай мэдлэг, биеийн хэмжээ харьцааг геометрийн дүрслэлд уусган илэрхийлсэн чадвар өнөөг хүртэл гайхагдсаар байна.

Эх сурвалж: Vokrugsveta.ru, Wikimedia Commons, United Archives via Legion Media.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 3 цаг 21 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 3 цаг 24 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 3 цаг 37 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 4 цаг 29 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 5 цаг 46 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 52 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 5 цаг 58 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 6 цаг 17 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 6 цаг 24 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 30 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 6 цаг 37 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 6 цаг 45 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 6 цаг 50 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 6 цаг 55 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 7 цаг 1 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 8 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 7 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 7 цаг 33 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы...
Top