x

“Цасан гуа” кино тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

“Цасан гуа” сонгодог үлгэрээс сэдэвлэн бүтээсэн Диснейн уран сайхны кино ихээхэн шүүмжлэл дагуулж байсан боловч Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.

Уг киноны нээлт өнгөрсөн долоо хоногт болсны дараа дэлхийн кино театруудаас ойролцоогоор 87.3 сая ам.долларын орлого олсон тухай “Box Office Mojo” цахим хуудсанд мэдээлсэн байна. Орлогын тэн хагас орчмыг Хойд Америкийн зах зээлээс олжээ.

Гэхдээ 270 сая гаруй ам.долларын өртгөөр бүтсэн киноны хувьд энэ нь таамаглаж байснаас доогуур үзүүлэлт юм. 1937 онд үзэгчдийн хүртээл болж байсан хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар нь амжилтанд хүрч магадгүй байсан боловч нээлтээс өмнө хэд хэдэн шүүмжлэл дагуулжээ. Тухайлбал, Колумби гаралтай жүжигчин Рэйчел Зеглерийг гол дүрийн жүжигчнээр сонгосон нь шүүмжлэлд өртсөн байна.

Мөн Р.Зеглерийн Палестиныг дэмжсэн сэтгэгдэл, Цасан гуагийн хойд эх, хорон санаат хатны дүр тоглосон Галь Гадотын Израилыг дэмжсэн байр суурь нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Түүнчлэн кинон дахь одойнуудыг CGI технологиор бүтээсэн гэх маргаан үргэлжилсээр байна. Кино үнэлгээний “Rotten Tomatoes” цахим хуудсан дээр “Цасан гуа” кино ердөө 44 хувийн үнэлгээ аваад байгаа бол үзэгчдээс өгдөг “Popcornmeter” үнэлгээ 73 хувьтай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 3 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 12 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 18 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 25 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top