x

“Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ

Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг /XVIII-XX зууны эхэн үе/” сэдэвт тусгай үзэсгэлэнг Монгол арт галерейд хоёрдугаар сарын 7-нд нээхээр болжээ.

Үзэсгэлэнгийн онцлог

Үзэсгэлэнд Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг, түүхэн гэрэл зургууд, баримтат нэвтрүүлэг гэсэн гурван хэсэгтэй бүтээлүүд тавигдах юм. Нийслэлийн соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын музей, Монгол арт галерей хамтран зохион байгуулж байна.

Анх удаа олон нийтэд дэлгэх бүтээлүүд

Үзэсгэлэнгийн үеэр 1870-аад онд Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа эх хувиар дэлгэн үзүүлэх бөгөөд тус бүтээл долоо хоногийн хугацаанд олны хүртээл болох юм.

Түүнчлэн Их хүрээний дүрслэл бүхий шинээр амилуулсан хуулбар зургийн нээлт болно. Монгол арт галерейн зураач, МУЭ-ийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн турш уг бүтээлийг туурвиж, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр сүүлийн гурван жил уг зургийн түүх, урлагийн судалгааг хийж буй.

Үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүд

Үзэсгэлэнд Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг дотоод, гадаадын музей, архив, хувийн цуглуулгаас Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 орчим монгол зураг багтаж буйгаараа онцлогтой.

Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд олон нийт Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, баяр наадам, төрийн ёслол, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн түүхэн үнэ цэнийг танин мэдэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы буцалтгүй тусламжаар эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлнэ 8 цаг 9 мин Монгол, Япон улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов 9 цаг 58 мин АНУ-ын цэргүүд Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ 9 цаг 59 мин Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахилгаан хязгаарлана 10 цаг 1 мин "Улаанбаатарын өвлийн наадам" 14 дэх жилдээ болно 10 цаг 2 мин “Анна Каренина” жүжгийг хоёрдугаар сарын 11-нээс тайзнаа толилуулна 10 цаг 4 мин Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай өвчнүүдийн нэг юм 10 цаг 7 мин Мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д Монголын найман тамирчин өрсөлдөнө 10 цаг 9 мин Алтны үнэ 4800 ам.доллароос давлаа 11 цаг 2 мин Авлигыг мэдээлэх тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11 цаг 4 мин Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов 11 цаг 6 мин “Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулилт Увс аймагт болно 11 цаг 6 мин Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд 11 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 11 цаг 11 мин Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 11 цаг 12 мин “Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав 13 цаг 4 мин Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ 14 цаг 44 мин Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролцлоо 14 цаг 46 мин Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 14 цаг 48 мин Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хуралдааны дүнг сайшаав 14 цаг 49 мин
iИх уншсан
Зэрлэг капитализм Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө... “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз ол...
Top